...
...

Э.Энхмөнх: Би Монгол Улсынхаа мал аж ахуйг хөгжүүлэхийг хүсдэг

Эх орныхоо нэрийг өндөрт гаргаж яваа олон залуу үеийн төлөөлөл бий. Түүний дундаас оюун ухааны спортын од Э.Энхмөнх өөрийн ур чадвараар дэлхий нийтийн анхаарлыг  татаж чадсан билээ.


Монгол тамирчдын уйгагүй хөдөлмөр, оюуны өндөр потенциалаар дэлхийд гайхагдаж байгаа тэрээр өдөр бүр таваас нэг цагийн хооронд бэлтгэл сургуулилтаа төсөөлөл дээр тулгуурлан хийдэг аж.

Түүний мөрөөдөл нь Монгол Улсынхаа мал аж ахуйг хөгжүүлэхийг хүсдэг гэнэ.

Тэрээр "Зиндаа" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Монгол Улсын хамгийн том баялаг бол мал аж ахуй. Гэтэл энэ салбарын өнөөгийн байдал үнэхээр хүнд байна. Бид 60 сая гаруй малтай гэдэг мөртлөө түүнийгээ хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ, малынхаа махыг хэрхэн экспортлох вэ гэдгээ ч шийдэж чадахгүй байгаа нь харамсалтай. Тиймээс сургуулиа төгсөөд, боломж бүрдсэн даруйд л энэ салбарт өөрийн чадах бүхнээ хийнэ гэж боддог" хэмээж байжээ. 

Э.Энхмөнх:

  • 52 буюу нэг багц хөзрийг би 22 секундэд цээжилдэг иймээс намайг "Дэлхийн казинод тоглож болохгүй тоглогчдын жагсаалт"-д багтаасан.
  • Дэлхийн өсвөрийн 17 рекордын 12-ыг нь манайхан эзэмшдэг.
  • Гурван жил дараалан өсвөрийн ДАШТ-д өмнөө өөр улсын тамирчдыг оруулаагүй.
  • Монгол хүний оюун ухааны потенциал дэлхийд эхний 5-д жагсдаг. Харин эсрэгээрээ буюу ашигладаггүй гэсэн үзүүлэлтээр бол доороосоо 5-д ордог.
  • Дэлхийн ой тогтоолтын холбооноос нас насны ангилалд эрэмбэ гаргасан байдаг. Миний хувьд насныхаа ангилалд хоёрт бичигддэг. Миний өмнө манай улсын нэг тамирчин бий.
  • Манай ой тогтоолтын тамирчид дэлхийн чанартай тэмцээнээс 480 орчим медалийг өөрсдийн болгосон. 2013 онд Дэлхийн аваргад багийн дүнгээр 3-р байр, 2014 онд 2-р байр, 2015 оны Азийн аваргад боломжит 66 медалиас 38-ийг авсан учраас монгол тамирчдын үнэлэмж олон улсын хэмжээнд маш дээгүүр байдаг.

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ