...
...

“Хурд” хамтлаг наймдугаар сард хандивын тоглолт хийнэ

Улсын хэмжээнд ой хээрийн түймэр ихээр гарч, онц байдал зарлахад хүрээд байгаа энэ үед хүн бүр өөрсдийн чадах чинээгээрээ гар бие оролцож, хандив мөнгө цуглуулж байгаа билээ. 

Тэгвэл улс эх оронд тулгараад буй түймрийн гамшгийн эсрэг аянд "Хурд" хамтлаг нэгдэж хандивын тоглолт зохион байгуулах санаачлага гаргасан. 

Цахим хуудсаар тус хамтлагийнхан энэ сарын 22-ны өдөр тоглолт хийнэ гэх мэдээлэл тархсан. Үүнийг ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдсэн юм. 

Хандивын тоглолт наймдугаар сарын 5-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Тэд хандивын тоглолт хийж цугласан орлогийг нь Онцгой байдлын газарт хандивлах санаачлага гаргаснаа Улсын онцгой комиссын гишүүдэд болон Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлж, тоглолтыг зохион байгуулах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай болон хөгжим техникт дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулахыг хүсчээ.

Мөн урлагийнхан болон ард иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байгаа юм.

Ө.Уранзаяа 

Эх сурвалж: Breakingnews.mn 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ