...
...

Сайн дураар түймэр унтраалцсан залуусыг цалинжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түймэр унтраах ажилд Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс тодорхой тооны алба хаагч, техник хэрэгсэл дайчилж ажиллуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу Төв аймгийн Эрдэнэ суманд асч байгаа түймрийн голомтод цэргийн 24 алба хаагч ажиллаж эхлээд байгаа билээ. 

Үүний зэрэгцээ Eрөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу ажилгүй залуус OБЕГ-ын удирдлага дор түймэрт ажиллахад өдрийн 40 мянган төгрөгийн цалин олгохоор шийдвэрлэж буй талаар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр мэдээлжээ. Улмаар нийтийг хамарсан ажлын нарийвчилсан төсөв гаргасан байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ