...
...

Хурд хамтлагийнхан энэ бямба гаригт хандивын тоглолт хийх санаачлага гаргажээ

Улсын хэмжээнд ой хээрийн түймэр ихээр гарч, онц байдал зарлахад хүрээд байгаа энэ үед хүн бүр өөрсдийн чадах чинээгээрээ гар бие оролцож, хандив мөнгө цуглуулж байгаа билээ. 

Тэгвэл Хурд хамтлагийнхан энэ бямба гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд хандивын тоглолт хийх санаачлага гаргажээ.

Тэд хандивын тоглолт хийж цугласан орлогийг нь Онцгой байдлын газарт хандивлах санаачлага гаргаснаа Улсын онцгой комиссын гишүүдэд болон Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлж, тоглолтыг зохион байгуулах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай болон хөгжим техникт дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулахыг хүсчээ.

Мөн урлагийнхан болон ард иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байгаа юм.

Энэ бямба гаригт "Хурд"-тай хамт нэгэн үдшийг дурсамжтай өнгөрөөж улс эх орондоо хандив өргөцгөөе!

Ө.Уранзаяа 

Эх сурвалж:Breakingnews.mn 

 

 
 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ