...
...

Ерөнхийлөгч “Өвлийн ордон”-д амьдрахаар болжээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр Халтмаагийн Баттулга сонгогдож энэ сарын 10-нд тангарагаа өргөсөн.

 

Олон нийтийн цахим сүлжээгээр түүнийг Их тэнгэр цогцолборт амьдрахгүй шийдвэр гаргасан талаар мэдээлэл тархсан. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга хуучнаар “Өвлийн ордон” буюу “Маршал харш”-д амьдрахаар болжээ.

 

Ерөнхийлөгчийн амьдрах өвлийн ордон буюу "Маршал харш"-ыг 1947 онд Маршал Х.Чойбалсанд зориулан барьсан гэдэг.  Тус барилга Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн зүүн талд байрладаг.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ