...
...

Батсүмбэрт гарсан зургаан түймрийг цурманд оруулжээ

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт гарсан гал түймрийн голомт дээр ажиллаж байна.

Өчигдөр буюу долдугаар сарын 16-нд ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшингээр ахлуулсан албаныхантай хамтран нарийн судалгаа хийж, гурван удаа үүлэнд нөлөөлж бороо оруулсан бол өнгөрсөн шөнө мөн таван удаа үүлэнд нөлөөлж, бороо оруулжээ.  Үүний үр дүнд тус суманд гарсан 6 түймрийг бүрэн унтрааж, цурманд оруулаад байгаа юм.



Түүнээс гадна 27 сая төгрөгийн таван төхөөрөмжийг сум дундын ойн ангид хүлээлгэн өгчээ. Мөн БОАЖЯ-ны ажилчдын нэг өдрийн цалин таван сая төгрөгийг түймрийн голомтод ажиллаж буй иргэд, албан хаагчдад зориулан зарцуулахыг хүсч Батсүмбэр сумын ЗДТГ-т хандивлажээ.  



Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ