...
...

Жүжигчин М.Цэрэндолгор дэлхийн алдартай брэндийн МОДЕЛООР АЖИЛЛАЖЭЭ

Жүжигчин Г.Ундармаагийн 2015 онд  продюсерлэж олны хүртээл болгосон “ТЮТЮ” киног манай уншигчид санаж буй биз ээ. Үзэсгэлэнтэй, авьяаслаг балетчин охин хэрхэн “Жизел”-ийн гол дүрийг авч, хайр сэтгэлээсээ татгалзаж, аавынхаа төлөө бүхнээ зориулсан ч эцэст нь буруу зам сонгосон гэдгээ ойлгодог. Тэрхүү киноны гол дүрд үзэгчдэд тийм ч танил биш нэгэн бүсгүй тоглосон нь М.Цэрэндолгор байсан юм. Москвагийн Театр урлагийн сургуулийн хоёрдугаар курсийн оюутан, СУИС-ийн лицейн бүжгийн ангийг төгссөн Цэдо “ТЮТЮ”-ийн хувьд төгс сонголт байлаа.

Харин одоо тэрээр сургуулиа төгсөөд Москвад ажиллаж байгаа бөгөөд түүний мөрөөдөл Холливудад гарах гэнэ лээ. 4000 орос хүүхдүүдтэй өрсөлдөн байж Москвагийн Театр урлагийн сургуульд орсон нь түүнийг ямар ирээдүйтээг харуулсан. Тэгвэл тун саяхан тэрээр дэлхийн алдарт "Christian Louboutin" брэндийн гоо сайхны бүтээгдэхүүний моделоор ажилласан байна.

Тус брэндийг манай охид хүүхнүүд лав андахгүй биз. Учир нь час улаан улаараа дэлхийд танигдсан, францын алдарт ЛАУБУТИН брэнд шүү дээ. Улаан ул нь зөвхөн ЛАУБУТИНЫ нэрийн хуудас бөгөөд хэн ч хуулахгүй, дахин давтагдахгүй байх цор ганц эрхийг зөвхөн тус брэнд л эзэмшдэг байна. Яагаав дээ, оросын Ленинград хамтлагийн “Экспонат” дуун дээр энэхүү брэнд яагаад охид хүүхнүүдийн хүсэл мөрөөдөл болдгийг тун тодоор харуулсан байдаг шүү дээ.

Тэгэхээр жүжигчин М.Цэрэндолгор маань Москва хотноо ямархуу амжилттай ажиллаж, амьдарч байгааг ердөө эдгээр зурагнуудаас л харж болох юм.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ