...
...

Мацаг нь зөвхөн хоол хүнс идэхгүй байхыг хэлдэггүй

Өдөр бүр 24 цагийн турш хоол хүнс идэх нь хэвийн бус зүйл юм. Хоол хүнснээс түр зуур амралт авч мацаг барих нь бие биолоод сэтгэлигй эрүүлжүүлж, оюун ухаан цэцэн цэлмэг болж, бие сэтгэлийн тэнцвэрт байдлыг ханган, биеийг хэрэгцээгүй хорт зүйлсээс цэвэрлэж урт удаан эрүүл аж төрөхөд дэмждэг аж. 

Мацгийн хамгийн эртний хэлбэр нь хуурай болон усан мацаг бөгөөд энэ нь уснаас бусад бүх төрлийн хоол хүнснээс татгалзаж тодорхой хугацаагаар мацаг барихыг хэлдэг. 

Орчин үед мацгийн тухай ойлголт бага зэрэг өөрчлөгдөж, усан болон хар мацаг дангаар барих биш жимсээр мацаг барих, буудайн төрлөөр мацаг барих, тодорхой хоол хүнснээс татгалзаж нэг төрлийн хоол хүнсээр мацаг барих, тодорхой хоол хүнснээс татгалзаж нэг төрлийн хоол хүнсээр мацаг барих гэх мэт өөрчлөлтүүд гарсан. Эдгээрийг биеийг цэвэршүүлэх, хоргүйжүүлэх, жин хасах мацаг гэх мэтээр нэрлэж болно. 

Мацаг барьснаар бидний бие хоол боловсруулах үйл ажиллагаанаас хэсэг хугацаанд амралт авч бидний биед хуримтлагдсан хорт бодис биеэс зайлуулагдан бие физиологи байгалийн жамаараа өөрөө өөрийгөө сэргээн нөхөн төлжүүлж эхэлдэг. Мөн асар их энерги эрч хүчтэй болон аливаа юманд хандах хандлага эерэг болж эхэлдэг байна. 

Эрт цагт хүмүүс олон өдрөөр заримдаа гучаас дөчин хоног мацаг барьдаг байсан нь тэр үед хүмүүс байгальдаа ойр амьдарч илүү их хөдөлгөөнтэй байж мэдрэлийн даралт түгшүүргүй байсан болохоор хүч тэнхээтэй, олон хоногийн мацгийг даах чадвартай байлаа. Харин орчин үеийн хүмүүс бохирдолтод хэт дарагдан урт удаан хугацааны мацгийг тэсвэрлэж чадахгүй болсон байна. Иймээс богино хугацаанд тогтмол хамгийн бага нь нэг хоногийн мацаг барьж нар мандсаны дараа биеэ цэвэршүүлэхийг зөвлөж байна.

Сард хоёр удаа сарны байршлын дагуу тодорхой өдрүүдэд мацаг үйлддэг. Мацгийн үед цэвэр агаарт явж цэнгэг агаарыг гүнзгий амьсгалж, бие махбодын дасгалыг идэвхтэй хийх хэрэгтэй. Энэ нь цусны эргэлтийг идэвхжүүлж хог шаарыг түргэн цэвэрлэж хөөхөд ач холбогдолтой. Мацаг барих хамгийн шилдэг арга бол юу ч идэж уухгүй байх явдал юм. Ийм замаар барьсан мацаг дээд зэргийн үр ашигтай хурдан үйлчилнэ. Сархинцаг шахаж буй мэт биеэс бүх хорыг хөөж гаргадаг ажээ. 

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ