...
...

БОЛОВСРОЛЫГ ЯАМНЫХАН Л БАЛЛАДАГ

        Ямар ч сайдын толгойг эргүүлээд сурчихсан хэдэн хүн энэ яамны ажлыг сайдыг байх байхгүйд удирдаад сууж байдаг. Тэд үүгээрээ сайдыг аварч чадна, бас унагаж ч чадна. -Тэд эхлээд шинээр ирсэн сайдын амыг дагуулна, тэдэнд сайн хүн болж хуулийн цоорхойг ч зааж өгнө, үл бүтэх санаачилгыг нь ч мэдсээр байж хөөсрүүлнэ, мэдээж дургүй нь хүрвэл тэд юуг ч яаж гацаахаа бас сайн мэднэ.

Ирж л байдаг, явж л байдаг сайд дарга нарынхаа учрыг олох болсон ийм бул чулуунууд боловсролд тээг саад болсоор байгааг ирж очдог хүмүүс нь олж харах цаг болсон баймаар юм.

Удахгүй эхлэх хичээлийн шинэ жилд бэлэн үү!

        Шил шилээ дарсан хэлхээ холбоотой тендэрүүд шалгаруулж суусаар яамныхан найман сар гаргаж байгаад бүтэн жил хийгээгүй төрийн ажлаа сар хүрэхгүй хугацаанд нэг дор гүйцээнэ.
        Хоёр гуравхан хоногийн нэр хөдөрсөн сургалт семинаруудаас эхлээд яамнаас хийж гүйцэтгэсэн ажлын тоог гүйцээх олон төрлийн бужигнуулсан ажлуудыг багш ажилтнуудын цалин мөнгө, зэрэг дэвээр барьцаалан дарамталсаар явуулж дуусгадаг дүр төрх энэ жил өнөөх л хэвээр үргэлжилнэ. Энэ бужигнаан дунд сурах бичгийн бизнесийг атгаж суудаг хэдхэн хүн сурах бичгийг дамын наймаа болтол нь өргөжүүлж сурах бичгийг бүр албан ёсны хомсдол үүсгэдэг болгожээ.Хаанаас ч эрээд олдошгүй сурах бичгүүд ч гэж бий. Энэ бүхний цаана өнөөх хэдэн хүний эрх ашиг нуугдаастай. 
        Номын худалдааны томоохон дэлгүүрүүдэд огт үзэгддэггүй сурах бичгүүд хавар намарт хар захын лангуу, энд тэндэхийн агуулах савуудаар хэд дахин илүү үнээр зарагдаад явж байдаг дүр зураг тогтсон. Зохион байгуулалттай ийм ажил хийдэг хүмүүс хичээлийн шинэ жил эхлэхэд сургуулийн засвар, сурах бичгүүд бэлэн гэж сайд дарга нараараа олны өмнө худал хэлүүлж дөнгөдөг юм. Тэд бодит байдлыг бодит бус болгох авьяасаараа бүхнийг давж гардаг, уснаас ч хуурай гарч чадах авьяасаараа тэд гайхуулдаг.   

Ийм нүд хуурсан ажлын горыг сайд биш эцэстээ ард түмэн амсдаг.

        Ажил хийхийн оронд хүн хуурч аргалдаг энэ хүмүүсийн балаг эцэстээ олон нийт дээр л очиж тусаж, тэд л боловсролын жинхэнэ хохирогчид болсоор байна. Сургалтын чанар чансаа жилээс жилд буурч уруудаж байна, сурах бичиг алдаа мадаг, агуулга муу, бас хүрэлцдэггүйг хэлж зүрхэлдэг хүн байхгүй болсон.
        Хэн ч юу ч хэлсэн үгүйсгэдэг, эсвэл юман чинээ тоохоо байчихсан даварсан гарууд энэ яаманд бий. Хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг тэдний хаалтын гэрээ  шууд ард түмнийг хуурахад зориулагддаг. Хэвлэлийн эрх чөлөө манайд байхгүй болжээ.

        Энэ байдал олон жил үргэлжлэх тусам, улсын сургуулийн чанар чансаа муудаж, гадна, дотнын хувийн сургуулиуд хүчээ авч цэцэглэж, мөнгөө төлж чадах нь түүн рүү хүүхдээ чирэхээс өөр аргагүй болж байгаа юм. Төрийн бодлогоор ийнхүү Монголын ирээдүйг бүр багаас нь, тийнхүү бүр эхнээс нь баян ядуугаар нь хуваан талцуулж тус тусын боловсрол эзэмшүүлэх тогтолцоо бий боллоо. Хэн ч үүнд гомдол тавихгүй, тавьсан ч хэн ч түүнийг нь сонсохгүй. Олон улсын гэгдэх сургуулиудын эздийн дийлэнх төр засгийнхан, эсвэл тэндэхийн хүүхдүүд тэд нарынх, тэд ирээдүйн манай дээдсийн хүрээлэн. Түрүү түрүүчийн сайдуудын хийдэг ажил ч эцэс сүүлдээ гадаад хэлний сургалттай тийм сургууль барьж байгуулаад гарах болж, ашиг орлого сайтайд тооцогддог ийм бизнесийг сүүлийн хоёр сайдын жишээнээс бид шууд харж болохоор байна.

Боловсролыг яамныхан балласаар байна!

Иргэн Б.Бат-Орших

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • Энэ яам дамбуурснаа зарлах хэрэгтэй. Боловсролын яам хоёр намын хог новшоор дүүрсэн гэдэг үнэн!

  • ENE ERDENECHIMEG gedeg nehkriig yasan ikh hkamgaaldag um, Ene mash olon jil teriin emchiin ikh, deed surguuliudiig zahkirlaar togolloo, Odoo uuniig zailuulaach, shalgaach,

  • Ер нь боловсролын яам угаасаа ялзраад өт хорхойнд баригдчихсан шүү. Хэдэн мөнгөний дон шүгэлсэн нөхөд дээрээс нь мүүний хэдэн ч өт орж ирж дотор үр төлөө үлдээсэн юм байгаам

Онцлох мэдээ