...
...

Могойд хатгуулсан тохиолдлын 80 хувь нь 0-15 насны хүүхэд байна

Mанай оронд 4 овог, 7 төрөлд хамаарагдах 9 төрлийн могой байдаг. Есөн зүйлийн могойноос дөрвөн зүйл нь хортой. Үлдсэн таван төрөл нь хоргүй. Амьсгал боогдуулж мэдрэл гэмтээдэг хортой могой байхад цусны улаан бөөмийг задалж үхэлд хүргэх хортой нь ч бий. Могойн хорны найрлага янз бүр учир амьд биетэд үзүүлэх нөлөө үр дагавар нь харилцан адилгүй. Хоргүй могойд хазуулсан ч ноцтой байж болох бөгөөд энэ нь харшлын урвал буюу халдвар үүсгэдэг. 
ГССҮТ-ийн статистик мэдээгээр 2016 оны 1сарын 1-нээс 6-р сарын 21-ний байдлаар могойд хатгуулсан 5 тохиолдол бүртгэгдсэн бол 2017 оны мөн үетэй харьцуулахад 2 дахин илүү могойд хатгуулсан байна. Могойд хатгуулсан тохиолдлын 80 хувь нь 0-15 насны хүүхэд байна.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ