...
...

Онгоцоор зорчиж явсан иргэний бие муудаж, эмч нар тусламж үзүүлэн амийг нь аварчээ

МИАТ компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” нисэх онгоцонд зорчиж явсан нэгэн иргэний бие гэнэт мууджээ. Азаар тус онгоцонд зорчиж явсан эмч нар өвчтөнд цаг алдалгүй  яаралтай тусламж үзүүлж амийг нь аварсан байна. Тухайн иргэнд нисэх онгоцны үйлчлэгч нар анхан шатны тусламж үзүүлсэн ч биеийн байдал нь сайжрахгүй байсан гэнэ.

Онгоц Улаанбаатар амжилттай газардаж, өвчтөнийг эмнэлэгт хүргэсэн байна. Бээжин- Улаанбаатар чиглэлд бие нь өвдсөн өвчтөнд мэргэжлийн туслалцаа үзүүлж амийг нь аварсан АШУИС-ийн Дүрс оношлогооны тэнхмийн эрхлэгч Эрдэнэбилэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Б.Ган-Эрдэнэ нарт нийт салбарын ажилчдын нэрийн өмнөөс баяр хүргэж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ