...
...

Амжилтанд хүрэх энгийн зарчмууд

Хамт олны дотор хүн ажиллаж төлөвшин амжилт олдог. Хамгийн чухал нь хүмүүсийн дунд ажиллаж амьдрахдаа хүн бүхэн өөртөө болоод бусдад өгөөжтэй, нэмэртэй байх ёстой. Ийм урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэхийн тулд та дараах хялбар зарчмыг дагахад л  өөрийн хүссэн үр дүнд хүрэх боломжтой болох юм. Тодруулбал,

Think win/win

Зорилгодоо хүрэх аливаа ажлынхаа бодит үр дүнг үзэж байх нь чухал. Хүн хүмүүсийн дунд ажиллаж амьдардаг болохоор хамт олны харилцаанд хэн нэг нь хожиж бусад нь хохирно гэсэн ойлголт байх учиргүй. Учир нь ямар нэгэн асуудал гарахад хэн хэн нь хожно, эсвэл бүгд хохирдог жамтай байдаг. Иймээс аливаа алба, амины ажил төрлийн харилцаандаа их болгоомжтой няхуур хандаж байх ёстой.

Begin with end in mind

Аливаа зүйлийг эхлэхдээ төгсгөлийг нь үргэлж урьдчилан харж чаддаг байх хэрэгтэй. Ядаж төсөөлж дад. Таны хийх ажил, явах чиг тодорхой байх юм бол амжилт олох нь магадлал илүү их шүү дээ.

Sharpen the sam

Өөрийгөө ирлэ. Хүн нийгэм, хамт олон, өөртөө өгөөжтэй байхын тулд мэргэжил мэдлэг, оюун санаагаа байнга цэнэглэж, үргэлж өсч хөгжиж байх нь чухал. Ухаанаа уудалж, сэтгэл санаагаа хатуужуулж байж гэмээн үр дүнтэй ажиллаж амьдарч чадна. Аль нэг нь дутваас хүсэн хүлээсэн үр дүнгээ үзэж үл амжина. 

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ