...
...

Ж.Эрдэнэбат: Төрийн албан хаагчид руу дайрахгүй байхыг хүсье гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

“Өнөөдөр Монгол Улсад маань Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль болж байна. Тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын иргэн бүр сонгуульд оролцож, төрийн тэргүүнээ сонгодог сайхан өдөр. Иргэд, сонгогчид маань сонгуульдаа идэвхтэй оролцож, төрийн тэргүүнээ сонгоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Тангараг өргөсөн төрийн албан тушаалтан бол төрийнхөө ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байгаа. Тиймээс гүтгэлгийн шинж чанартай мэдээ мэдээллээр төрийн албан хаагчид руу дайрахгүй байхыг хүсч байна.

Бид Монгол Улсынхаа хөгжлийн төлөө ихээхэн зүйлийг хийнэ гэж амласан. Энэ амлалтынхаа хүрээнд олон ажлыг зохион байгуулж ирлээ. Нааштай өөрчлөлтүүд, үр дүн гарсаар байна. Гарч байгаа нааштай өөрчлөлтүүдийг баталгаажуулах сонголтыг хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай” хэмээв.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ