...
...

Дахин санал өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны сайтад байрлуулсан Ерөнхийлөгчийн сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгахад нэг хүнийг хоёр өөр хаягт давхардуулж байршуулсан байсан талаарх мэдээлэл өчигдөр цацагдсан. Энэ талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл хийсэн юм.

Хэрэв давхар санал өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэх бөгөөд Эрүүгийн хуулийн 130.1.1-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн... сонгууль, ард нийтийн санал асуулгад оролцох үед санал хураалтын дүнд хууль бусаар нөлөөлөх, будилаантуулах зорилгоор саналын хуудас ашиглан нэгээс илүү удаа санал өгсөн, эсхүл нэгээс илүү удаа санал өгөхийг санаатайгаар зохион байгуулсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэсэн заалттай юм. Тиймээс та бусдын ятгалгаар саналаа давхардуулж өгөхгүй байхыг СЕХ-ноос анхааруулж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Дахин санал өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа бол санал өгөхгүй иргэний үүргээ биелүүлэхгүй бол бас хариуцлага хүлээлгэх хэрэгтэй! Сонгуулийн ирц хүрэхгүй бол дахин санал хураана гэж бөөн зардал гарна. Энийг хуульчилж өгмөөр байгаа юм.

Онцлох мэдээ