...
...

Мөнгө тарааж буй этгээдийг илчилбэл тухайн эд хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлж урамшуулна

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан зарим намуудаас бэлэн мөнгө тарааж иргэдийн саналыг хууль бусаар худалдан авах үйл ажиллагаа явагдаад байгаа нь нууц биш билээ. 

Тэгвэл өнөөдөр өглөө 07:00 цагаас оройны 22:00 хүртэл иргэд саналаа харъя дүүрэг, хороо, аймаг сумуудад өгөх юм. Яг энэ үеэр бэлэн мөнгө тараах байдал ил далд ихсэх хандлагатай гэж албаны хүмүүс үзэж байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар: 

  •  71.1.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.

 

  • 71.2.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэжээ.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ