...
...

Сонгуулийн ирцийн мэдээллийг 13:00, 18:00, 23:00 цагт өгнө

Монгол Улсын тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилж байна.

Сонгуулийн Ерөнхий Хороо ирцийн мэдээг 12:00, 17:00, 22:00 цагт хүлээн авч, нэгтгэсний хойно нэг цагийн дараа олон нийтэд мэдээлэх юм.

Харин дүн мэдээг 22:00 цагаас хойш, дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд дэлгэцэнд гурван нэр дэвшигчийн зургийг байршуулж, доор нь минут, секундээр саналын дүнг танилцуулна. 1,983 саналын байрнаас ирж байгаа дүн мэдээ шууд дэлгэцэн дээр гарах юм. Мөн аймаг, дүүргүүдийн санал харагдана хэмээн СЕХ-ноос мэдээлээд байгаа билээ.

А.Тэмүүл

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ