...
...

Саналын хуудсаа хэрхэн бөглөх вэ?

  • Та иргэний бүртгэлийн ажилтнуудад иргэний үнэмлэхээ шалгуулан, хурууны хээгээ уншуулсны дараа саналын хуудас авч, санал өгөх бүхээгт сууна.
  • Саналын хуудсан дээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван нэр дэвшигчийн чээж зураг, овог нэрийг бичсэн байдаг. Сонгогч та өөрийн сонгосон НЭГ нэр дэвшигчийн өмнөх дугуйг дүүргэн будна.
  • Нэгээс олон нэр дэвшигчийн нэрийг дугуйлбал таны саналын хуудас хүчингүй болохыг анхаараарай.      
  • Та саналаа нууцаар өгөх эрхтэй.

Саналын хуудсаа аль ч талаар нь хийсэн, санал тоолох төхөөрөмж уншина. Өөрөөр хэлбэл заавал дээш нь харуулж санал тоолох төхөөрөмжид уншуулах шаардлагагүй юм.

Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, дээр дурьдсаны дагуу саналаа дахин өгөх эрхтэй. 

Монгол Улсын иргэн та саналаа өгөхдөө ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ заавал авч очно. Хэрэв иргэний үнэмлэхээ хаясан бол ТҮЦ машинаас иргэний үнэмлэхний лавлагаа авч, сонгуульд оролцож болно.  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ