...
...

Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Цагдаагийн байгууллагаас зургаадугаар сарын 23-ны 09:00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нийслэлд байрлах 403 сонгуулийн санал авах хэсгийн хороодын байрны аюулгүй байдал, хамгаалалтад 1,002 алба хаагчаас хоногт 501 алба хаагч, орон нутагт байрлах 1,580 санал авах байрны хамгаалалтад 1,801 алба хаагч, нийт 1,983 санал авах байрны хамгаалалтад 2,803 алба хаагч тасралтгүй үүрэг гүйцэтгэж байна.

Цагдаагийн алба хаагчид ард түмнийхээ амар тайван байдлыг хангах, аюулгүй байдлыг хамгаалах чиг үүргээ гүйцэтгэж байгаа юм.

Эх сурвалж: ЦЕГ

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ