...
...

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

Аргын тооллын 6 сарын 26. Сумъяа гараг. Билгийн тооллын 3. Найралт эх одтой. хөх бич өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана. луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан. гөрөө хийх. мал. адгуус муулах, сүм дуганыг сэргээх. бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах. хур оруулах. дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой. хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ