...
...

Сахиусан тэнгэрийн ачаар АМЬ АВРАГДСАН бяцхан охин

2013 онд аспирантур төгссөн залуухан эмч бүсгүй Гаити улсын хүүхдийн эмнэлэгийн асрамжийн төвд ажиллахаар иржээ.

Тэрээр 2014 оны нэгдүгээр сард хогон дотроос гурван сартай хүүхэд олсон нь тархи нугасны хүнд өвчтэй, эхдээ хаягдсан Ника байлаа. Гаитид ийм хүүхэд төрөх нь маш их байдаг бөгөөд ихэнх нь төрснийхөө дараа амьсгал хураадаг ажээ. Тухайн улсад тусламж хэрэгтэй өчнөөн хүн байдаг тул Ника охинд туслах нэгээхэн ч хүн байсангүй.  Түүний ээж жирэмслэлт таслах эм нь үр дүнгүй болсны дараа төрсөн эмгэгтэй охиноо өсгөхөөс татгалзан хаясныг Сара олсон нь энэ ажээ.

Сара хүүхдийг гэртээ авчирч, эмчилгээ сувилгааг гардан хийсээр 11 сартай болоход охины жин 2,7 килограмм болж, эрүүлжин буй охиныг гэр бүл нь үрчлэн авахаар шийдсэн байна. Одоо тэдний гэр бүл Луизианад аз жаргалтай амьдарч, Ника охин аав ээжийн хамт эрүүл бойжиж байгаа аж. 

Б.Баргужин

www.breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ