...
...

Улаанбаатарт өдөртөө 34 хэм дулаан

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэмыг давж халахыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 06 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна. Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын сав нутгаар 24-29 хэм,  говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 32-27 хэм, бусад нутгаар 29-34 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 32-34 хэм дулаан байна.

2017 оны 06 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27, 28-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29,30-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн баруун хэсгээр сэрүүсэх боловч бусад нутгаар халж Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ