...
...

Х.Бат-Ундралын ХАРАМСАЛ, ХАРУУСАЛ

"Guys" хамтлагийн дуучин Уугий буюу Х.Бат-Ундрал хар тамхины хэргээр эгээ л аавын хаалга татчихаагүй. Түүний эл болчимгүй үйлдлээс болж хамтлагийнхан нь хүртэл нүүр буруулж байсан удаатай. Гэхдээ түүний буруу учраас Уугий хамтлагийнхнаа уучилж, хамтдаа уран бүтээлээ туурвисаар байгаа билээ. 

Эрх танхи өссөн Уугий хар тамхины хэргээр шалгагдаж байхдаа "Ээжийгээ л их зовоолоо" хэмээн харамслаа илэрхийлж байсан юм. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа хар тамхины эсрэг нэгэн уриалгыг нийтэлжээ. 

Тэрбээр "Чиний эргэн тойронд байгаа хүмүүс дунд хар тамхитай холбоотой хэн нэгэн байгаа бол! Чиний эргэн тойронд байгаа хайртай хүмүүс чинь бусдын нөлөөнд уруу татагдах магадлал өндөр байгаа тул та болон чи, бид бас өөрөө хар тамхи гэх хар тахалын эсрэг хатуу байр суурьтай байж, эргэн тойронд чинь байгаа хайртай хүмүүсдээ ухааруулах ойлгуулах ухамсаруулах талаар чи юу хийж чадахаас чинь чиний миний бидний тэмцэл эхлэнэ!!! Хайртай хүмүүсээ хар тамхины хор уршиг нөлөөллөөс хамгаалцгаая манайхаан!!!" хэмээсэн байв. 

Х.Бат-Ундралын энэ үйлдэл түүнийг хар тамхинаас бүр мөсөн татгалзсаныг харуулж байна. Болоо доо, Монголын минь нэг залуу ч гэсэн хорт зуршлаасаа салж байвал улсын минь ирээдүйд хэрэгтэй шүү дээ. Түүний энэ уриалга хэрэгтэй хүмүүстээ хүрнэ хэмээн найдаж байна. 

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ