...
...

Нара ”Төрийн Төлөө Иргэд” хөдөлгөөн өрнүүлжээ

Дуучин Нара буюу М.Нарантуяа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр "Төрийн Төлөө Иргэд" хөдөлгөөнийг үүсгэж, ерөнхийлөгчийн сонгуулийг угтан "Танья, Мэдье, Сонгоё" уриатай сошиал санаачлагыг гаргажээ. Энэхүү санаачлага нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг хэн нь хэн бэ гэдгийг бодитой мэдээлэл авч, таних зорилготой юм байна. Энэхүү санаачлагынхаа хүрээнд тэрбээр дөрвөн зүйлийг гол шалгуураа болгосон бөгөөд уг саналаа МАН, МАХН, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт өөрийн биеэр хүргэж өгчээ. 

Тэрбээр энэ талаараа "Санаачлагынхаа хариуг маргааш буюу нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авах үеэр амаар болон бичгээр хүлээн авах хүсэлтээ илгээсэн. Саналд нэр дэвшигчдээс нэгдүгээрт боловсрол, хоёрдугаарт гэр бүл, гуравдугаарт хөрөнгө орлогын мэдүүлэг, дөрөвдүгээрт гэмт хэрэг, зөрчилтэй эсэх мэдээллээ ард түмэнд үнэн зөвөөр тайлагнахыг хүссэн" хэмээн ярьсан юм. 
Мөн М.Нара ард иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас энэхүү санаачлагыг дэмжин оролцохыг уриаллаа. 

 

 

А.Алтан

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (15)
  • Үнэхээрийн зөв зүйл санаачилсан байна дэмжиж байна эдгээр эрхэмүүдийг хэн хэн нь хэн бэ гэдгийг бүрэн гүйцэд мэджийж сонгоно шүү дээ

  • buged negden niilvel bugdiig hiij chadna ter ih mongo idsen battulga diplomtoi ugui ni medegdehgui ganbaatariin nuusan buhen ni il garah bolno

  • нөгөө нууж хаадаг юмаа дахиад л хэрэглэх байхдаа тэрийг нь сайн шалгах хэрэгтэй дипломний асуудал хүндээр тавигдана даа хэ хэ хөөрхий ганбаатар баттулга 2яаана

  • bolowsrolgui surguuli tugsuugui gj chichluulj bga battulga axiin xajuud bolowsroltoi mundag busgui ym! turiin terguun bolon gishuudiin ar ger, ed xorongo gemt xergiin asuudliig ard irged bidend il tod bx yostoi!

  • Удирдагч хүн бол удирдпагч шиг л үнэнч шудрага байх хэрэгтэй. Нараа дэмжиж байгаа шүү амжилт

  • _\Yurunhiilugchid ursulduj bgaa 3 halz uzeechee. emegtei hunees aigaad bgaamuu dugaaraach ichmeeriin

  • urlagiin hun ingeed turd garah ged bgaag gaihaad bn. gewch uneheer shudarga zuil hiij bn shuu. hen ch umnu ni iim zuil hiij dugarj chadaagui shude. ene bol zowhon Mongol eh orno bodson mash tom ajil shuu. uuniig irged bid sn demjeed ogoh heregtei

  • зоригтой алхам хийж байна шүү. хир баргийн эмэгтэй хүнээс ийм чадвар гарку дээ яагаад ч юм Наараа эгчийг сүүлийн үед их дэмждэг болсон. Манайхан шиг ярьж чадахаас хийдэг хүн байхгүй болсон үед ихийг ч ярьж байна хийж байна бүр бодит үр дүн болгож ажиллаад байгаад чинь талархаж байна.

  • Нараа бол шудрага хүн.Үнэхээрийн зөв үйлдэл хийлээ шүү. Дэмжиж байна. Ерөнхийлөгчөө таниж мэдэж байж л сонгоно биздээ. Амжилт хүсье

  • Наараа чи шүү_ чамайг дэмжинэ дээ

  • Naraa chin harin owoo dorwitoi zuil sanaachlaad dugaaraad bnuu? demjyooo emegteichuud bid Naraagaa bol demjine shuu

  • zow shuu. Eronhiilogchid orsoldoj bgaa humuusee halz tulaltsuulah heregtei

  • Юм шударгаараа л байх сайхан штээ. Наараа зөв уриалга гаргажээ энэ ажлаа яг бодит үр дүнтэй ажил болгож нүдийг минь нээгээд өгөөрэй хэхэ

Онцлох мэдээ