...
...

Ирина Шэйк ээж болсон ч ГООЛИГ хэвээрээ

Нэрт хөлбөмбөгчин Криштин Роналдогаас салаад тун удалгүй жүжигчин Брэдли Купертэй болзох болсон халуухан загвар өмсөгч Ирина Шэйк Каннын кино наадмын улаан хивсний ёслолд оролцлоо.

Нэгэн цагт тэрбээр “Би Роналдогийн хүүхдийг төрүүлмээр байна” хэмээн дуу алдаж байсан.

Гэвч хосууд хоёр тийшээ болсноор алдарт хөлбөмбөгчний хүүхдийг төрүүлэх Иринагийн хүсэл талаар болсон юм. Гэхдээ түүнд алдах зүйл байсангүй. Учир нь тэрбээр болзоот хархүү Брэдли Куперийн хүүхдийг тээж байгаагаа өнгөрөгч оны 11-р сард олон нийтэд дэлгэсэн билээ.

Түүгээр ч зогсохгүй зургаан сартай байхдаа Ирина “Викториа Сэкрэт”-ийн шоуны тайзан дээр алхсан шүү дээ.

Харин өнгөрөгч дөрөвдүгээр сард Ирина, Брэдли нар бяцхан гүнжтэй болцгоосон юм. Төрөөд ердөө сар гаруйхны дараа Ирина Шэйк Каннын улаан хивсэн дээгүүр алхаж байгаа нь энэ юм. Загвар өмсөгчид хүүхэд төрүүлсэн ч биеийн галбираа тун сайн хадгалдаг. Хэдийгээр тэр жаахан жин нэмсэн ч урьдынхаараа үзэсгэлэнтэй хэвээр л байна.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ