...
...

Хадам ахыгаа дагаад харгис хэрцгий хүн болжээ

Халхын шоронгын овгор *ТОМ* Цогоогын түүхээс

Төв аймгийн Баян сумын уугуул Жамъянпэрэнлэйн Цогтсайхан энэ этгээд Монголын шоронд хоёр дахь хорин таван жилийнхээ ялыг элээж суугаа нэгэн. Тэрбээр мань эрийг шоронгийн хулгарууд "Том” Цогоо гэж авгайлна. Харин Цогтсайханыг наранд байхад нь “Марзан" гэж хочилдог байсан гэдэг.


1960 онд Төв аймгийн Баян суманд төрсөн хулгана жилтэй тэрээр багын өсөлт сайтай цовоо цолигуун болохоороо спортлог хүүхэд байсан аж. Эгэл жирийн хүүхдүүдийн л адилаар дээшээч гаралгүй, доошооч оролгүй өсөн бойжоод “Алтан дунд“-н эзэн болж явсаар эрийн цээнд хүрч хайр дурлалтайгаа учирсан түүхтэй. Гэхдээ л Цогтсайхан цаанаа л нэн шазруун хүүхэд байсан гэж Төв аймгийн хүнд гарууд маггана. Төв аймаг байтугай халхын шоронд овгор болон тодорсон түүнийг хүн чанартай хулгар явсанг түүх-гэрчлэнэ. Түүний хайрт бүсгүй нь Улаанбаатар хотын 120 мянгатын атаман Трулп" хэмээх Болдбаатарын дүү охин байсан гэдэг.


Цогоог буруу замаар явахад нь хадам ахын нөлөө орсон ч байг гэх газаргүй юм. Хадмын тал нь ганцхан Трупп" Болдбаатараар зогсохгүй. "Нарийн" хочит Зоригтбаатар "Шар” Энхбаатар "Чуука" буюу Чулуунбаатар гээд цагтаа бужигнуулж явсан цоглог эрчүүд бий. Гэхдээ Цогоо энэ эрсийн далбаан дор явах жижиг гар яав ч биш юм. Ийнхүү нэг л хэсэггээ халхын шоронд хаан гэгдэж явсан.


Цогтсайхан Бэрлэг, Ялбаг гэх аймшигт шоронгуудын босгыг элээж явсаар 1982 онд Зүүнхараагийн хорих ангийг чанга дэглэмтэй шорон болоод удаагүй байхад нь тэнд заларч ирсэн аж. Ямарч сайхан эрээс бие хаагаараа дутахгүй хамар монхордуу тэрээр тус чанга дэглэмт шорондоо гайгүй хулгаруудын хандыг хаг дарсаар Лувсандоржийн Итгэлт, "Гүйс" Болдбаатар, Чулууны Одхүү. 50 -мянгатын Мангарын Ариунболд гээд ид шижигнэж явсан эрчүүдийн зиндаанд хүрч чадсан юм. "Том" хочит Цогтсайханаас Монгол эр хүний эр зориг, зан чанар, нэвт үнэртдэг гэж хэлэхэд нэг ч их алдахгүй байх. Мань этгээд Зүүнхараагийн чангаланд ял эдэлж байхдаа, Налайхын гэх тододголтой улаан “Жавж" Сергей гэдэг ялтанг зодож танхайрсан хэргийн учир 8-н жилийн хорих ялан дээрээ хөөрхөн хэдэн жил нэмүүлж аваад Авдрантын онцгой дэглэмтэй шоронд ачигдан очсон гэдэг. Торны цаана гуниглах, Цогоогийн тоогүйхэн хувь тавилан дэндүү эмгэнэлтэй гэхэд болно.


"Том" Цогоо онцгойн шоронд ял эдлэх хугацаандаа халхын шоронгийн хүнд гаруудтай арсалдаж оргилд нь хүрм чадсан ч хуулийг дийлдэгүйн журмаар л амьсгалсан билээ. Цогоо онцгой дэглэмтэй шоронд ялтан бүхнээс тасарч тусгай эрх эдлэн "Хэнхэг" хийх боломж өчнөөн байсанч ингэж далдгансангүй. Харин ялтан бүхэнтэй нийт дундаа байж чадсан нь хэнд ч намба алдаж алиа хулгарын дүрд тоглоогүй цөөхөн хэдэн эрсийн нэг нь явсанаараа онцлог билээ. "Том" Цогоог онцгойн шорон цагдан хорьж дийлэхээ больж арга буюу гянданд хорих илгээсэн юм. Энэ бол Цогоогийн хувьд анх удаа гянданд ял эдлэх эхлэл нь байлаа. Цогоо бол бидний сайн мэдэх Юндэнгөөгөө шиг сайхан залуу хамар, нүүр, нүд, хөмсөг, гээд өөлөх аргагүй тансаг амьтан. Иймдээ ч засангийн албан хаагч, хүүхнүүдийн анхаарлын төвд явсан нэгэн билээ. Мань ялтанг матах дуртай хоригдлууд “Архи уудаг” гэж олонтой гөрсөн ч хэзээч хүч нь хүрдэгүй байсан гэдэг.


Түүнтэй арсалдах хэсэг хулгарууд нэгэн том өөг нь олж хараад хоорондоо ярилцан ‘Хор найруулж" хорихийн төөкөд шуум илгээжээ. Цогоогзасангийналбан хаагч, бүсгүйтэй хувийн харьцаа тогтоосон, мөн түүнтэй боломж л гарвал бэлгийн ажил хийдэг гэдэг гөрөөны үгээр акт бичээд эдлээгүй үлдэж буй ялнаас нь 3-н жилийн ялыг нь гянданд эдлүүлэх болсоноор хорихийн дарга нар нэг хэсэгтээ л санаагаа амараасан аж. Гэвч даравч дардайна гэгчээр Цоггсайхан. Авдрантын аймшигт гянданд онцгойн шоронд байсан шигээ тасархай чигээрээ л эдлэх бстой ялаа хамрын ханиад хүрэхгүйгээр эдлээд гарсан юм.


Цогоо гянданд тарчилж байсан хоригдлууд дунд гав ганцаараа Орос “Чапеа" өмсөөд зогсохгүй , хөлдөө мөн л тасaрхай гутал жийж гангарч байгаад гарлаа.Энэ их зовлонгийн ард түүртэхгүй гарсан Цогтсайхан олон жилийн дараа өөрийн нутаг Зуунмод хотодоо хөл тавьжээ. Шоронд ороод “Том" хэмээн хүндлэгдээд зогсохгүй овгор явсан түүнийг тойглож угтах нь олон ч өөлж гоочлон харах нь зөндөө бийг өдөр бүхэн дайлуулж цайлуулж явсан Цогоо яахан ухаарах билээ. Тухайн үед Төв аймгийн шүүхийн ерөнхий шүүгч байсан Монгол улсын гавъяат хуульч Раашзэвэг, өөрийн жолооч гэх нөхрөө албан контортоо дуудаад одоохон яваад машиндаа ахиухан түлш аваад хүрээд ир гэж үүрэгдсэн аж. Хэдхэн мөчийн дараа уруу царайлсан жолооч ерөнхий шүүгч Раашзэвэгдээ ийнхүү матаа өргөсөн гэдэг.


Намайг шатахуун түгээх цэг дээр түлшээ авах гээд зогсож байтал олон жил шоронгоор явсан “Марзан" хочит Цогтсайхан хүрч ирээд түлшний маань мөнгийг булаагаад авчихлаа. Би түүнд учир байдлаа хэлсэн чинь таны нэр хүнд албан тушаалыг үл тоож байна лээ гэж алтан хошуу өргөсөн гэдэг. Усанд амьдрах гэж байж матартай бүү тэрсэлд гэсэн үгийг Цогоо яахан мартах билээ. Цогтсайханы сэтгэлийн мухарт Төв аймгийн ерөнхий шүүгч Раашзэвэг, онцгойн хорихийн дарга нартай үгсэн тохирч намайг гянданд илгээсэн тул би түүнд сэтгэл гаргаж байгаа минь энэ шүү" гэсэн утгатай “Мессеж" хүргүүлсэн аж.


Энэ үгийг ойлгосон гавъяат хуульч Раашзэвэг, энээ тэрээ болж орь дуу тавилгүй намба зааж жолоочдоо дахин түлшний мөнгө өгсөн гэдэг. Өст хүн өлийн даваан дээр гэгчээр тун удалгүй “Том" Цогоо маань танхайн хэргээр Төв аймгийн шүүхээс 1 жил 6-н сарын хорих ял сонсрж Мааньтын шоронд ирсэнээр түүний олон жил ял эдлэх аялал эхэлсэн гэхэд болно. Цогтсайханыг Мааньтын чангаланд ирэхэд толгойтой болгон бөхөлзөж намба алдан тосож авсан юм. Тэр үедээ л үхэл ханхалсан аймшигт хорих Мааньтын чангалангийн атаман гэх Цогтжавын Энхбат, Эмээдтийн Батаа, Дамбын Од, нар Том" Цогоог дээд нааран дээр өргөн гаргаж толгой дээрээ шүтэх нь халаг хайрлан энхрийлж архиар дайлсан түүхтэй. Төд удалгүй "ШШГЕГ-н харъяа хорих 415-р ангид ял эдэлж байсан Төв аймгийн харъяат, онц хүнд гэмт хэрэгтэн, Жамъянпэрэнлэйн Цогтсайхан, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Дамба овогт Од, Хэнтий аймгийн Дорнод аймгийн суугуул Цогтжавын Энхбат, Төв аймгийн Зуунмод хотын харъяат, Эмээлтийн Батаа гэх ялтанууд хорихийн байрандаа архи ууж хамт ял эдлэж байсан ягттан Цогмандалыг хүлж байгаад зодох зэргээр тамлаад зогсохгүй харуулын үүрэг биелүүлж байсан хошууч Хүрэлбаатарыг барьцаалж тус хорих ангийн дарга нараас машингаргажөгхэмээн шаардаж танхайрч хорих ангийн дотоод дүрмийг ноцтой зөрчиж танхайрсан хэрэг гарлаа. Одоо гэмт хэрэг үйлдсэн ялтануудыг тусгайлан хориод шалгаж байна." гэж мэдээлжээ.

Үргэлжлэлийг ЭНД http://criminal.mn/19y дарж уншина уу...

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ