...
...

Ц.Мөнх-Оргил: Давхар иргэншлийн эрхийг гадаад иргэдэд ӨГӨХГҮЙ

Монгол Улс давхар иргэншлийг хуулиар зөвшөөрөх эсэх талаар 2016 оны есдүгээр сараас эхлэн хэлэлцсээр байгаа билээ. Цахим ертөнцөөр ч манай улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрлөө гэх утга бүхий мэдээлэл цацагдсан байсан. Тухайн үед Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Хавтгайруулахгүйгээр тодорхой тохиолдолд давхар иргэншлийг зөвшөөрөх боломжтой” хэмээж байсан юм. 

Гадаадад төрсөн монгол хүүхдэд давхар иргэншил олгох уу, үгүй юу гэдэг асуудал өнөөдрийг болтол шийдэгдээгүй л байна. Учир нь давхар иргэншил олгох нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөтэй хэмээн олон нийт үзэж байгаа. Тодруулбал, Хятдад хүүхэд Монголд давхар иргэншилтэй болох нь гэх буруу ойлголт олон нийтийн дунд нэлээд тархаад байсан юм. 

Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил дахин байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Монгол Улсын харьяатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг боловсруулж байгаа. Хуулийн төслөөр удахгүй хэлэлцүүлэг зохион байгуулна, холбогдох хүмүүсийн саналыг тусгана. Үүний дараа УИХ-д өргөн барих юм. Хуулийн төсөлд суулгах өөрчлөлт нь зөвхөн Монгол аав, ээжтэй гадаадад төрсөн хүүхдэд хамаарах юм. Жишээ нь, АНУ-д Монгол аав, ээжтэй хүүхэд төрдөг. АНУ хөрсний зарчмаар буюу хуулиараа өөрийн иргэн болгочихдог.

Гэтэл Монгол Улс давхар иргэншилтэй болгохыг зөвшөөрдөггүй учраас хуулиараа АНУ-ын иргэн болоод үлддэг юм.

Ийм төрлийн маш олон тохиолдол бий. Өмнө нь ийм тохиолдол цөөхөн байсан. Яагаад гэвэл монголчууд ийм олноороо гадаадад ажиллаж амьдардаггүй байлаа. Өөрөөр бол давхар иргэншлийн асуудал Монгол Улсын хуулиар хаалттай байдаг. “Олон зуун мянган Хятад иргэн орж ирэх гээд байна” гэсэн мэдээлэл сошлд цацагдсан. Түүнийг би уншсан. Гэхдээ энэ мэдээлэл худлаа. Энэ бол улс төрийн зорилготой бусдын анхаарлыг өөр зүйлд сарниулах гэсэн оролдлого.

Давхар иргэншлийн эрхийг гадаад улсын иргэдэд өгөхгүй. 

Зөвхөн монгол аав, ээжтэй гадаадад төрсөн хүүхдэд өгөхөөр хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж байгаа. Сошлоор Хятад иргэдэд давхар иргэншил олгох гэж байна гэх мэтийн зүйл “сэвж” байна лээ. Тийм зүйл огт байхгүй. Миний мэдэхээр БНХАУ болон Казакстанд давхар иргэншлийг хуулиараа зөвшөөрдөггүй. Тэгэхээр Хятад улсын иргэн давхар иргэншил авах бололцоо байхгүй. Дээр нь бид тийм асуудлыг огт яриагүй.

Хятад иргэн Монгол Улсад орж ирнэ. Гэхдээ орж ирэхдээ ном журмын дагуу виз аваад орж ирнэ. Энэ дэглэм өөрчлөгдөхгүй” хэмээсэн юм. 

Б.Баргужин 

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (11)
  • хэсг байж дасаад хавтгайрахгүй ЮМ энэ улсад бас байн у ? ??

  • Тэр хүмүүст өөрснөө гадаад орны иргэншлээсээ татгалзаад Монгол улсын иргэн болох эрх нь нээлттэй байгаа шүүдээ. Энэ хятад сайд юу яриад юу ойлгуулах гээд байнаа....

  • ДАВХАР ИРГЭНШИЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ ТӨРД БҮҮ АЖИЛЛУУЛ.

  • za udahgui OUV sangaas davhar irgenshil og gesen geed l boloo

  • Хэн тэднийг харьд очиж хүүхэд төрүүл гэсэн юм гадаадын иргэдэд давхар иргэншил олгохгүй гэсэн баталгаа хаа байна сайн нарийн шалгавал хятадын иргэд манай улсын иргэд болсон байхыг үгүйсгэхгүй яагаад гэвэл одоо төрийн албан хаагчдад итгэх итгэл сулраад байгаа шүү мөнгө байвал болохгүй зүйлгүй болоод байгаа юм биш үү.

  • BOON HOLION BANTAN BOLNOO. DAVHAR IRGENSHILIIG ZOVSHOORCH BOLOHGUIEE

  • Yajich bodson Mongol ulsiin irgen bolovol tsaad irgenshleesee tatgalzah estoi.

  • Давхар иргэншил олгосон нь зөв. Дэмжиж байна.

  • Гадаадын иргэн болсон бол монголын иргэн давхар олгож болохгуй. Гадаадад терсен нь хамаагуй хусвэл тэр улсынхаа иргэн болно биз. Заавал давхар иргэншил олгож хэрэггуй.

  • mongol irgenshiliig hudaldaj avsan hujaa nart bas l uguhuu

  • Hudlaashde tgd 1 mdhed buun hujaanuudad ugchih biz mongold turn bolgool ter gwdad turn huuhduud bol tertee tergui mongolruu visagui orj irj bga bizde hen tsanas n hatgad bgn bol ene huuliig batluulah gd

Онцлох мэдээ