...
...

ЗТХЯ нээлттэй хаалганы өдөр зохиож байна

Яг одоо Зам, тээврийн хөгжлийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" Чингисийн талбайд болж байна.

Маргааш хүртэл үргэлжлэх тус өдөрлөгөөр хугацаа нь дууссан жолооны үнэмлэх сунгаж байгаа юм.

Энэ талаар албаны хүнээс тодруулахад, 2008 оноос өмнө автомашин жолоодох эрхээ авсан жолооч нар үнэмлэхээ таван жилийн хугацаатай үнэ төлбөргүй газар дээрээс нь авах боломжтой аж.

Харин 2008 оноос хойш  ангилал авсан жолоочид мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх 21 хоногийн сургалтад хамрагдах юм. Ингэснээр жилийн хугацаанд үнэмлэх гаргана хэмээлээ. 

Б.Энх-Уянга

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ