...
...

Тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын талаар мэдээлэл өглөө

Нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын шалгалт 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд явагдах гэж байна. Энэхүү ажлын хүрээнд дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран өчигдөр тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг аттестатчилах удирдамжийг танилцуулах сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл хамрагдаж, дээрх шалгалтын чиглэл, хамрах хүрээ,хууль эрхзүйн талаар зөвлөгөө, мэдээлэл авлаа. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ