...
...

Ариана Грандегийн тоглолтын үеэр терорист халдлага болж, 19 хүн амиа алджээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 22-ны орой нэрт дуучин Ариана Гранде тоглолтоо хийсэн юм. Тэгвэл Манчестер хотын цэнгэлдэх хүрээлэнд болж байсан тус тоглолтын үеэр  дэлбэрэлт болжээ. Улмаар 19 хүн амиа алдаж, 50 хүн шархадсан байна.  Ариана Гранде өөрөө бэртээгүй юм. Гэвч хүнд цочиролд орсон гэж түүний төлөөлөгч мэдээллээд байгаа. Манчестерын цагдаагийн газар энэ үйл явдлыг терроризм гэж үзэж байгаа аж. Ерөнхийлөгч Дональд Трамп, Иерусалим уруу айлчлал хийж байгаа энэ үед ийм хэрэг явдал гарчээ. Одоогоор ерөнхийлөгч Дональд Трампд мэдээ хүрээд байгаа аж.

Дэлбэрэлт болох үеэр аймшигтай дүр зураг ажиглагдсан бөгөөд хүмүүс хашгирч, тавцан өөдө авирч эхэлжээ. Энэ тухай мэдээлэл сошиал орчноор тархсан байна. Тус цэнгэлдэх хүрээлэн нь 1995 онд нээлтээ хийж байсан бөгөөд  Европдоо томдоо тооцогддог газар аж. 21000 гаруй суудалтай цэнгэлдэхэд нэг сая гаруй хүн багтдаг байна.

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

http://www.cnbc.com

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ