...
...

Насан туршдаа бусдад гадуурхагдаж байгаа ч амьдралд бууж өгөөгүй нэгэн

    Калвесберг Терри хэмээх нэгэн охин фэйсбүүк нээснээр түүний тухай дэлхий ертөнц мэдэх болжээ. Түүнийг ой гарантай байхад маш аймшигтай зүйл тохиолдсон байна. Түүний ээж нь санамсаргүйгээр агаар сэрүүцүүлэгчийнхээ хажууд тамхи асаан орхисноос үүдэн охины унтаж байсан өрөөнд гал түймэр гарсан байна.  Унтлагын өрөөнд гал гарч бөөн утаа болсноор охин амь тэмцэн хашгирахад л ээж нь анх мэджээ. Гэвч бүх зүйл оройтсон бөгөөд өрөөгөөр дүүрэн гал утаа дэгдсэн учир ээж нь охиноо авч гарч чадалгүй гадаа гаран тусламж эржээ. Охин нь бараг амьдаараа шатаж байсан бөгөөд энэ үед гал сөнөөгчид ирэн цонхыг хагалан өрөөнд ороход бяцхан охин  танигдахын арга үгүй бараг хар нүүрс шиг өнгөтэй болсон байв. Охины биеийн галд өртөөгүй хэсэг нь нойтон живэхтэй арьс нь л байсан гэж гал сөнөөгчид ярьж байжээ. Терри охиныг эмнэлэгт яаралтай хүргэхэд биеийн 90 хувь нь түлэгдэлтэй хүндхэн байгаа учир энэ шөнөө давж чадахгүй гэж эмч нар эцэг, эхэд нь хэлж байсан ч охин амьд үлдэж чадав. Терригийн үс дахин хэзээ ч ургах боломжгүй болсноос гадна хамар, чих, зүүн хөл, гарын бүх хуруу нь тайрагдсан байна. Эмч нар эдгээр эрхтнийг нь орлуулан хиймэл эрхтнүүд хийж өгөв.
     Охин фэйсбүүкэд өөрийн зургаа оруулснаар олон нийтээс ихээхэн доромжлолыг хүлээн авсан байна. Зарим нэг нь түүнийг зургаа оруулж хүн битгий айлга, гэрээсээ битгий гараарай чамаас айхаар юм байна гэж хүртэл элдэв бусаар харааж байжээ. Гэвч түүнийг доромжлохоос илүү дэмжиж, туслан, сэтгэлийн дэм өгөх хүн олон байгаа аж. Тиймээс энэ бүхэнтэй Терри тэмцэж одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллага байгуулахаар ажиллаж байгаа аж. Одоо Терри аав болон хойд ээжийнхээ хамт Англид амьдарч байгаа гэнэ. 

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ