...
...

Байлдагчийг дарамтлан, хөлийг нь тайрахад хүргэсэн дэд ахлагчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Одоогоос дөрвөн сарын өмнө ахлагчдаа шийтгүүлсэн байлдагч гар, хөлөө хөлдөөж, 9 хуруугаа тайруулсан хэрэг гарсан. Тодруулбал, Зэвсэгт хүчний Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь 338 дугаар ангид алба хааж байсан байлдагч Ж.Баярцогтыг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд шөнийн ээлжид үүрэг гүйцэтгэж байхдаа гал түлж дулаацсанд буруутгаж, Харуулын дарга нь идэр есийн хүйтэнд цементэн дээр хөл нүцгэн цаг орчим зогсоож шийтгэсэн гэдэг.

     Энэ тухай байлдагч Ж.Баярцогт болон түүний ар гэрийнхэн анхлан мэдээлсэн билээ. Учир нь, уг хэргийн улмаас Ж.Баярцогт хөлийн 9 хуруугаа тайруулж, бүтэн биеийн оношлогоонд ортол элэг нь өөрчлөлттэй гарсан төдийгүй одоо ч мэс заслын шарх нь эдгээгүй байгаа юм.

     Тэгвэл уг хэрэгт холбогдуулан дэд ахлагч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Хэргийг шалгах явцад байлдагчдын биед хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учирсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогджээ.

   Ингээд Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас хэргийг энэ сарын 14-нд аймгийн прокурорын газарт шилжүүлж, прокурор шүүхэд шилжүүлсэн байна.

    Гэвч Ж.Баярцогтыг эмнэлэгт хэвтэж байхад хэргийн буруутан ахлагч унаа тэргээр үйлчилж байсан тухай хохирогч нэгэн ярилцлагадаа дурдаж байсан. Ж.Баярцогт хэлэхдээ "Би хүний мууг үзэхийг хүсэхгүй байна. Надад зөвхөн туслалцаа хэрэгтээ байна" гэж байсан юм.

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • Өөдгуй новш ииим хөлтөй болгочоод эх орноо хамгаал гэх үү дайсан бна албаар хөлииг нь хөлдөөж

  • Тэр унаа тэргээр үйлчлэх яадгийн ЧАМАЙГ зодож нүдэж, хөлдөөж, хөл дээр чинь гишгэж байхдаа өчүүхэн төдий ч сэтгэл гаргаагүй байхад түүнийг өрөвдөх хэрэггүй ш дээ. Чамайг сайхан сэтгэл гаргаж байгааг мэдэх ч үгүй хүйтэн сэтгэлт байна.

  • hynii muu uzeh gej saihan setgeleer yarihaa bolzgoo,,,ene chin muu uzej baigaa bish, ene asuudliig taslan zogsooh estoi, hoorhii zaluu hyyhed saihan l setgeltei heveer baina shdee zailuul

  • yunii chin hongon bolon hyndevter gemtel ve ????? noztoi hynd gemt hereg, hynd gemtel shdee,,,,ganz ene zaluu bish , hede hdeer ni ingej tamlachihaad hongovtorch geh shig bolj uz,,,,hatuu arga hemjee avah heregtei, batlan hamgaalah edgeer zaluusiig nasaar ni tejeeh estoi, oorchlolt hiij ter hozrogdson, bydyyleg darga nartaa arga hemjee avch , zeverlegee hiih estoi!!!!

Онцлох мэдээ