...
...

Асашёорюү Д.Дагвадорж “Facebook” хуудсаараа дамжуулан эмгэнэлээ илэрхийллээ

    Мэргэжлийн сумо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Facebook” хуудсаараа дамжуулан эмгэнэлээ илэрхийлжээ.

     Тэрээр "Мэргэжлийн сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Китаноүми таалал төгссөн байна. Сайхан хүн, сайхан сэтгэлтэй, хүүхэд шиг зантай, үргэлж намайг дэмжиж байсан юмсан. "Ёкозүнэ хүн ёкозүнагаа ойлгоно оо, Шёорюү!” гээд мөр алгадан "За ганц барьчих” гээд хундага тулгаж байсан хүнийг ийм амархан баяртай гэхийг мэдсэнгүй! Таны суу алдар үеийн үед дурсагдах болно! Мэйжи, Ясүкүнигийн ариун бурхад таны сүнсийг тэнгэрийн оронд замчлах байх аа! Та минь амгалан тайван нойрс доо! Дүү аваргаас чинь энэхүү гашуудлын хэдэн үгийг нулимс дуслуулан тэрлэж сууна аа! Ум сайн амгалан болтугай!” гэжээ.

 Японы сумо бөхийн их аварга, мэргэжлийн сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Китаноүми 62 насандаа өнгөрсөн баасан гаригт таалал төгссөн байна. Тэрээр 2002-2008 онд, мөн 2012 оноос өдийг хүртэл мэргэжлийн сумо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Китаноүми мэргэжлийн сумод 18 жил барилдаж, Эзэн хааны цомыг 24 удаа хүртэж байсан бөх аж. 

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ