...
...

Киви хамтлагийнхан түнжин хагарчээ

    Киви хамтлагийн гурван сайхан бүсгүй олон нийтэд тун ч алдартай. Тэгвэл тус хамтлаг тарах дээрээ тулаад байгаа гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна.

 Тухайлбал, СТА -ны тэмдэгтээс болж Киви хамтлагийн охид хоорондоо муудалцаж, Намуунаагийн өвөө гавьяат Д.Ухнаа ч тэр хэрүүлд нь хутгалдсан байна. Уг асуудлаас болж хамтлаг тарахаа шахсан ч  бүтэн үлджээ. Гэвч тэдний бие биедээ гоморхох байдал үгүй болоогүй бололтой. Саяхан болсон аймгийн баяр наадмын шоунд Киви хамтлаг оролцжээ. Тэд тайзнаа гарах хүртлээ гурван өөр зүг рүү харчихаад, хоорондоо үг хэл солихгүй шахам байж.

   Улмаар ая дуугаа өргөх болоход тун ч тааруу дууны сонголт хийсэн нь олны эгдүүцлийг ихэд хүргэжээ. Тухайлбал, Киви хамтлаг тайзнаа гараад “Тус аймгийн бүх муу залуучуудад “Муу залуу” дууг зориулъя” хэмээснээс болж тайзнаас хөөгдөх шахсан байна. 

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ