...
...

Х.Бадамсүрэн: Унаа машин үзээгүй юм шиг тансагласан юм байхгүй

Уул уурхайн салбарын Төвийн бүсийн чуулган Орхон аймагт болно. Энэ талаар Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарын хүмүүс  мэдээлэл хийлээ.

Энэ үеэр сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан, Эрдэнэт үйлдвэрийн захирал 180 сая төгрөгөөр байраа тохижуулсан, сард 25 сая төгрөгийн цалин авдаг, 300 сая төгрөгөөр автомашин худалдаж авсан гэх мэдээллүүдэд тайлбар өгсөн юм. Тэрээр "Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн захирлууд Lexus 570 унадаг байсан юм билээ. Би 11 сарын 30-нд ажлаа авсан. Машины асуудал 11 сарын 20 дээр яригдаж эхэлсэн байсан. Шинэ машин авсан нь миний ажлаа авсан хугацаатай зэрэгцэж таарсан. Өмнөх захирлын унаж байсан машиныг өөр алба руу шилжүүлээгүй бол хэн ч очсон тэр машиныг унах нь ойлгомжтой. Миний хувьд тансагласан, машин унаа үзээгүй юм шиг тэгж хандсан зүйл байхгүй. Тавилга орон байрны хувьд эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал болон орлогчдод шинээр байр өгөх эсвэл жичид нь боломжийн үнэтэй байр авч өгдөг байсан юм билээ. Тэр л жишгээр явсан. Энд Бадамсүрэн гэдэг хүн очоод тансаглаад байсан юм байхгүй гэдгийг дахин хэлье. Би сард  2,5 сая төгрөгийн цалин авдаг " гэсэн тайлбарыг өглөө.  

 

А.Түвшин

Эх сурвалж: Breakingnews.mn

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ