...
...

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД БОГД УУЛАНД ГАРСАН ТҮЙМРИЙГ УНТРААЛАА

Богд-Уулын Жаргалантын аманд өнөөдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын  26-ны өдрийн 11.40 цагийн орчимд ойн түймэр гарч улмаар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн 80 гаруй офицер, ахлагч, ажилчин албан хаагчид шуурхай арга хэмжээ авч түймрийн тархалтыг зогсоож, цурманд орууллаа.

Одоогийн байдлаар гал гарсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн 24 цэргийн алба хаагч, Онцгой байдлын аврах 30, 65, 105 дугаар ангиудтай хамтран галыг цурманд нь оруулж, бүрэн унтраахад хамтран ажиллаж байна. 

Жил бүрийн хавар, намрын улиралд улсын хэмжээнд гардаг гал түймрийг унтраах, гал түймрийн аюулаас хүн ам, эд юмсыг аврах ажиллагаанд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн байнга дэмжлэг үзүүлж ирлээ.   

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ