...
...

Нүхтэд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Хан-Уул дүүргийн 4-р хороо Нүхтийн амны баруун энгэрт түймэр гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:24 цагт ирсэн. Дуудлагын дагуу  цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах 10, 14, 30 дугаар ангийн нийт 70 гаруй албан хаагч түймрийг унтраахаар ажиллаж байна.

Одоогийн байдлаар 5 га газар шатлагад өртсөн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ