...
...

Mongolia's Next Top Model шоу клиптэй болжээ

Mongolia's Next Top Model шоу телевизээр гарсан даруйдаа үзэгч олныг татсан. Тэгвэл тус нэвтрүүлэгт зориулсан "MNTM" дууны клип хийгджээ. Бюро 24/7 дижитал сэтгүүл ба Боловсрол телевизийн хамтран зохион байгуулсан энэхүү шоуны сүүлийн хоёр дугаарт тоглогдсон "MNTM" дууг Нэгэн зүгт хамтлагийн дуучин С. Заяа дуулжээ.

Харин  аяыг нь хөгжмийн продюсер М. Тэмүүлэн, үгийг нь The Highway буюу Х.Батмөнх зохиож  видео клипэнд Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн бүх оролцогч охид тоглосон байна
Чамайг би өөр хүний нүдээр харахын тулд
Чиний нүдийг хараад би
Чимээгүй ширтэх ёстой гэж үү?
Чиниийхээ уян гоолиг биенд хүрэхийн тулд
Уран тансаг яруу үгсийг уйлуулан байж хэлэх үү?
Дөлгөөхөн усны мандал дээгүүр
чи хөөрөн нисэх хун шувуу шиг харагдаад байна
Хонгор минь Асаач чи минь, гал шиг бүү дүрэлзээрэй,
Ганцаараа бүү алхаарай,
гайхамшигт бүү эргэлзээрэй.
Чиний минь нар шиг гийх зөөлөн инээдийг,
надад хэлэх тэр л үгсийг би хэзээ сонсох вэ?
Чинийхээ саранд тольдох тэр л царайг би,
санаж үгүйлэх сэтгэлийг хэзээ мэдрэх вэ?
Чимээрэй,
Цэцэг болгоны дэлбээг чи,
цэнгэг ус, чийг агаарыг чи минь мэдрээрэй
Хэлмээр байна,
хэлэх ёстой их хайрыг, хий хоосон бүх зүйлийг би
хэнд ч биш чамд хэлмээр байна
Чиний минь нар шиг гийх зөөлөн инээдийг,
надад хэлэх тэр л үгсийг би хэзээ сонсох вэ?
Чинийхээ саранд тольдох тэр л царайг би,
санаж үгүйлэх сэтгэлийг хэзээ мэдрэх вэ?

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ