...
...

Д.Хаянхярваа: Долоон төрлийн татвар нэмэгдэх нь иргэдэд ямар ч нөлөөгүй

     Монгол орны эдийн засгийн байдал хүндрэх тусам, засгийн газар ард иргэдийн халаасыг суйлах арга хэмжээг ар араасаа авч эхэллээ. Тухайлбал, нийт долоон төрлийн татварыг нэмэгдүүлж, төсвийн зардлыг хянах төлөвлөгөө гаргаад байгаа юм. Тус хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын тавны дотор хэрэгжүүлэхээр болоод байгаа юм.

Үүнд:

  1. Шатахууны онцгой албан татварыг 7 дугаар сарын 1-нээс нэмэгдүүлнэ.
  2. ХХОАТ-ыг шатлалтай болгоно. Орлогын төвшнөөс шалтгаалаад 10, 15, 20 хувь болгоно.
  3. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй үүсч байна.
  4. Суудлын автомашины онцгой албан татварыг наслалтаас нь хамаарч 3-15 хувиар нэмэгдүүлнэ.
  5. Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар нэмэгдүүлнэ.
  6. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. 2017 оны дөрөвдүгээр сарын нэгнээс мөрдөнө.
  7. Импортын тамхинд байгаа гаалийн албан татварыг 30 хувь хүртэл нэмэгдүүлнэ.
  8. Татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллана.

Төсвийн зардлыг хянах төлөвлөгөөнд дараах зүйлсийг тусгажээ:

  1. Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, 2026 он гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65 болгох, 2036 он гэхэд эмэгтэй хүний тэтгэврийн насыг 65 болгоно.
  2. Ирэх хоёр жилдээ цалингийн зардлыг нэмэх бололцоо байхгүй.
  3. 2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд өгөх боломжгүй.Одоо 60 хувьд өгч байгааг зорилтот бүлгийн 40 хувь болгоно.
  4. Нийгмийн халамжийн давхцаж буй олон арга хэмжээг цэгцэлнэ.
  5. Цэргийн албан хаагчийг орон сууцаар хангахгүй байхаар боллоо. Хуулийн хэрэгжилтийг хүчингүй болгоно.

Аж ахуй нэгжүүд Дээрх хэрэгжих татвар, зардлыг хянах төлөвлөгөөгөө хэдэн сараар хойшлуулахыг хүсч байгаа юм.  Гэвч боломжгүй, татвар нэмэгдэх нь нийт масст ямар ч нөлөө үзүүлэхгүй гэх хариултыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өглөө.

Тэрбээр “Нийгэмд долоон төрлийн татварыг нэмэгдүүлснээр нэг хэсэг нь уурлаж бухимдаж байхад нөгөө хэсэг нь аргагүй байдал үүсч гэж хүлээн авч байна. Татвар нэмж, ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа үүрүүллээ  гэх том шүүмжлэл АН-д ирж байгаа. Дээрх татварууд нэмэгдсэнээр ард түмний амьдралд, нийт масст хүндрэл учруулах зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Татвар нэмэгдүүлэх асуудлыг хойшлуулахгүй. Учир нь татварын асуудлыг хойшлуулснаар ерөнхийлөгчийн сонгуулийн шоу болоод дуусах талтай. Хойшлуулсаар байвал  валютын сангийн хөтөлбөргүй үлдэнэ” гэв. Түүний хэлсэн хариултад ард иргэд ч бухимдалтай хандаж байгаа юм. 

 

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ