...
...

Лянхуа хөлтэй бүсгүйчүүдийг ор хөнжлийн ажилдаа сайн гэж үздэг байжээ

Хэдэн арван зууны турш хядад бүсгүйчүүдийн гоо сайхны илэрхийлэл лянхуа хөл байжээ. Охидын хөлийг 4-5 настайгаас нь эхлэн өсөхгүй байхаар боодог бөгөөд лянхуа хөлийн хэмжээ нөхөрт гарах хамгийн чухал шалгуур нь болдог байсан байна. Эрчүүд лянхуа хөлт бүсгүйчүүдийг илүү тачаангуй, дур булаам бас ор хөнжлийн ажилдаа сайн гэж үздэг байсан аж.  Том хөлтэй сүйт бүсгүйчүүд бол бусдын элэг доог болдог байсан бөгөөд чинээлэг айлд бэр орж чаддаггүй учраас өтөл насыг хүртэл тариан талбайд ажиллаж, зарц барлаг болон амьдардаг байжээ. Лянхуа хөлттэй хүмүүс цөөхөн үлдсэн бөгөөд Хятадын зарим мужуудад өнөөг хүртэл амьдарсаар байгаа ажээ.

 

 

А.Түвшин

Эх сурвалж:Breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ