...
...

О.Баасанхүү ордноос хөөгдөж талбай дээр гэр барьж ажиллахаар боллоо

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү албан өрөөнөөсөө хууль бусаар хөөгдсөн тул төв талбай дээр монгол гэр барьж ажиллах болсноо мэдэгдлээ. Түүнийг өрөөнөөс нь гаргах шалтгаан нь байрлаж байсан өрөө нь дарга нарын суудаг, дамждаг өрөө байсан аж. Харин энгийн гишүүн тус өрөөнд суух учиргүй байдаг гэнэ. Тиймээс түүнийг өрөөгөө сулла гэж удаа дараа шаардсан ч шаардлагыг хүлээж аваагүйн улмаас ийнхүү байдалд хүрчээ. Ингээд О.Баасанхүү гишүүн төв талбай дээрээс ажлаа хийх боллоо.

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ