...
...

“Хирошимагийн охины цаасан шувуу” дуу буюу Сасаки Садако охины бодит түүх

   “Хирошгимагийн охины цаасан шувуу” дууг 1978 онд Я.Энхээ үгийг нь бичиж Д.Дашням аяыг нь зохион Д.Оюунтүлхүүр дуулж байжээ. Анх 1993 онд тус дууг сидинд бичүүлж хэвлүүлж байв. Тухайн үед дууны ая, үгийг Монгол хүмүүс зохиож, дуулсан гэдгийг мэдээд Япончууд тун их гайхсан байна. Дууг зохиосон явдалд Япончууд маш их баярлаж хүлээж авч байв. Дууны гол агуулга ньСасаки Садако  охины амьдралын талаар өгүүлэх бөгөөд дайны хор уршиг, үр дагаврын талаар юм.

Садако Сасаки охины бодит түүх

    Дэлхийн хоёрдугаар дайны үе, АНУ-н зэвсэгт хүчин Японд том цохилт өгөхөөр Атомын (цөмийн) бөмбөгийг Хирошима, Нагасаки хотууд дээр хаясан бөгөөд олон мянган хүн шатаж, хүчлийн бороог ууцгаан үхэж байв. Амьд гарсан нэгэн нь эдгэршгүй өвчинтэй болж байлаа. Тэнд амиа алдсан хүний тоог ойролцоогоор 246 мянга гэсэн судалгаа бий. 

     Хирошима хотод Сасаки Садако охин амьдарч байсан бөгөөд бөмбөг хаях үеэр тэрээр дөнгөж хоёр настай байжээ. Тэр үед гаднаа ямар ч гэмтэл, шархгүй байсан тул "Азаар аврагдсан НЭГЭН" гэж ерөөсөн гэдэг. Түүнээс ес жилийн дараа гэнэт өвдсөн бөгөөд тэрээр хоёр настайдаа цацрагт идэвхт бодист хордсон нь аажмаар биед нь нөлөөлж "Цусны хорт хавдарт" өвчин тусахад хүргэсэн байна. Эмч түүнд амьдрах нэг жилийн нас үлдсэн хэмээн гэрийнхэнд хэлжээ. Охин эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн, өөрийн болон бусад хүмүүсийн өвчин түргэн эдгэрээсэй гэж өдөр бүр залбирч байсан нь гайхалтай. Мянган цаасан тогоруу хийвэл амьд гарч, өвчин нь хурдан эдгэрдэг гэсэн Японы хуучны домогт итгэн өдөр бүр уусан эмийнхээ цаасыг хадгалан Цаасан шувуу нугалж эхэлсэн юм. Охин нугалсаар л... Аль хэдийн найман сар өнгөрсөн бөгөөд охин 644 шувуу хийгээд өвчнөө даалгүй нас баржээ. Энэ явдал хүн бүрийн сэтгэлд хүрч энх тайван, цөмийн эсрэг зогсох нэгдмэл сэтгэлийг бий болгосон гэдэг. Японы ард түмэн нэг зэрэг хөөрхий охинд зориулан цаасан шувуу хийж эхэлсэн бөгөөд охиныг өнгөрснөөс хойш нэг жилийн дотор зуун мянган цаасан шувуу Хирошима хотод цугларчээ.

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • цэргийн ансамблиын дуучин баянмөнх гэдэг хүн анх дуулсан бхаа

  • Дайн дажин хийдэг эрх баригчдын ээлжит золиос болсон азгүй хувь заяатай олон мянган хүмүүсийн нэг. Хөөрхий дөө, өөрөөс биш өрөөлөөс болж өвчиндөө шаналж үхлээ хүлээж хэвтсэн тэр тусмаа хүүхэд гэхээс ....... элэг эмтэрч сэтгэл урагдах шиг. Хэнд ч буруу зүйл хийгээгүй цэцэг цэврүү шиг алаг үрсээ хайрлая, хамгаалъя.

  • Энэ дууг 1970-аад оны эхээр "Үүрийн туяа" хамтлаг анх дуулсан юм. Оюунтүлхүүр хэзээ хойно шүү дээ..

Онцлох мэдээ