...
...

Өнөөдөр болох зарим үйл явдал

09.40 цагт Олон Улсын хүүхдийн баярын нээлтийн ажиллагаа Төв шуудангаас Цэцэг төв дагуух Туркийн ЭСЯ-ны гадна талбайд болно. БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэ жил хүүхдийн баярыг “Миний мөрөөдлийн дэлхий” сэдвийн дор М.К.Ататуркийн нэрэмжит Нийслэлийн 5-р дунд сургууль, Нийслэлийн 61-р дунд сургууль, Нийслэлийн 111-р дунд сургууль, Нийслэлийн 122-р дунд сургууль, Улаанбаатар дахь Америк сургууль болон Улаанбаатар дахь Бритиш сургуультай хамтран өргөн цар хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

10.00 цагт Хангарьд ордны 14 давхар “А” зааланд НИТХ дахь АН-ын бүлгээс санаачлан зохион байгуулж буй “Хотын шийдэл-Хөрсний бохирдол” хэлэлцүүлэг болно.

10.50 цагт “Be” төвд Асашёорү Д.Дагвадорж “Zev fight night -1” мэргэжлийн тулаан зохион байгуулах талаар хэвлэлийн хурал хийнэ. Хэвлэлийн хуралд Д.Дагвадорж /ЗЭВ холбооны Капитан/, Б.Баярбямба /ЗЭВ холбооны Гүйцэтгэх захирал/, Ц.Ганзориг /ЗЭВ холбооны Ерөнхий менежер/, Б.Баатар /ЗЭВ холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Hero entertainment - Найруулагч/ нар оролцоно. Мөн Монголын тулааны клубүүдийн багш, дасгалжуулагч, тамирчид болон тулаан сонирхогчид оролцоно.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ