...
...

Ард түмний ялагч С.Гантогоо

   “Яг түүн шиг” шоу эхэлснээс хойш "Ард түмний ялагч" гэсэн нэрийг зүүгээд байгаа оролцогч бол С.Гантогоо билээ. Шоуны гурав дахь дугаарт С.Гантогоо дуучин Rihanna-г гайхалтай сайн дууриаж чадсан нь үзэгчдийг байлдан дагуулсан. Гэвч С.Гантогоог ялагч болголгүй А.Хишигдалайг ялагч болсонд үзэгчид бухимдалтай байсан. 

    Харин түүнийг дөрөв дэх дугаарт заавал ялагч болно хэмээн үзэгч олон дэмжиж байсан. С.Гантогоо ч үзүүлбэрээ гайхалтай үзүүлж чадсан. Гэвч Т.Бархүү түүнээс илүү сайн байж тэмцээнийг тэргүүлсэн. Ард түмний мессэж саналаар  С.Гантогоо, Т.Бархүүгийн дараа орсон юм. Энэ нь үзэгчид С.Гантогоог ямар их дэмжиж байгааг харуулах буй заа. С.Гантогоо ч өөрөө ямар их хичээл зүтгэлтэй залуу болох нь түүний хэлсэн нэгэн хошин үгнээс харагдаж байна. Тэрээр “Анх эмэгтэй дүрд хувирхад бөгсөө хөдөлгө гээд загнуулдаг байсан. Харин одоо эрэгтэй дүрд хувирах болохоор битгий бөгсөө хөдөлгө гээд загнуулах боллоо” гэсэн юм. Түүний хичээл зүтгэл нь  С.Гантогоог Солонгостод болгосон байх.

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ