...
...

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 23. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 27. Адъяа гараг. Шувуун хошуут одтой, Зургаан цагаан мэнгэтэй цагаан луу өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус

Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхтгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн.

Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *

ХОНЬ (3/21-4/19)

Ууртай гомдолтой болж, хатгаа тусч магадгүй. Салхинд гарч бай. Шинэ танилуудтай бол. Өглөөний дасгал, шүршүүр танд, урам зориг, тамир тэнхээ авч ирнэ. Хүүхдүүдтэйгээ илэн далангуй байх хэрэгтэй. Оройг ажлаа төлөвлөж өнгөрүүл.

ҮХЭР (4/20-5/20)

Газар шорооны ажил хийхэд сайн өдөр. Та энэ ажилдаа хань үр хүүхдүүдээ татан оролцуулж чадна. Та гэр бүлийнхээ ажил төрөлд хэдий чинээ их оролцоно, та нарын харьцаа төдий чинээ сайн байх болно. Хайр дурлалын хувьд азтай байна. Сексээс гүн таашаал авна. Яаран шийд бүү гарга.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Шалтгаангүйгээр муу ёр татах магадлалтай. Мэдрэмтгий нэг нь сэтгэл гутралд орж болзошгүй. Санаа зовоосон зүйл, түгшүүр сэтгэл хөдлөх нь дотоод тайван байдлыг алдагдуулна. Биеийн хүчний ажил сайн хий. Усан сан, биеийн тамирын зааланд оч.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Эмчилгээний зорилгоор аяллаар явбал сайн өдөр. Нар, агаар, ус, сайн эмч нар тэнд зайлшгүй үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэх хэрэггүй. Харин халуун оронд очихоос зайлсхий. Учир одоогоор цохиулах, түлэгдэх, бусад таагүй явдлууд тохиолдож болзошгүй байна.

АРСЛАН (7/23-8/22)   

Та байнга завгүй байснаар ханиасаа гомдлын үг сонсоход хүрнэ. Хардалт таны амьдрал гай тарьж магадгүй. Лааны гэрэлд ханьтайгаа сууж, бяцхан баяруудыг үе үе зохио. Таны орлого зарлага ханьд тань ил тодорхой байх ёстой.

ОХИН (8/23-9/22)

Хайр дурлал хүнийг төгс төгөлдөр болгох зам руу хөтлөхийг ухамсарлах болно. Ямарч тохиолдолд мэдрэмж таны хувьд хамгийн чухал. Хайр дурлал хувь хүнийхээ эерэг чанаруудыг бүрдүүлэх давуу тал гэж та бод. Хайр дурлал гэдэг их далай танд том боломж олгоно. Эрүүл саруул ухаанаа хяналтаас бүү гарга.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр та ойр дотны хамаатнууд танилууд хөршүүдийнхээ сайхан сэтгэл өгөөмөр занд найдаж болно. Тэдний тусламж таны сэтгэл санааг ч өөдрөг болгоно. Хамгийн дотны хүнтэйгээ уулзах цаг зав гарга. Ингэвэл та өөрийгөө таагүй нөлөөнөөс хамгаалж чадна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Халуухан хайр дурлалд таатай үе. Хамтын амралт, аялал, гэр бүлийн арга хэмжээнд хайртыгаа оролцуулах нь улам дотносуулна. Та нарын харьцаа саяхан эхэлсэн бол сэтгэл хөдлөлөө барьж бай. Олон зүйл ярих хэрэггүй. Эс тэгвээс түүнийг өөрөөсөө холдуулах болно.

НУМ (11/22-12/21)

Уран бүтээл туурвиж өөрийгөө илэрхийлэх сайхан боломж танд олдож байна. Гэхдээ биеийн хүчний идэвхтэй хөдөлмөр, олноороо хийж гүйцэтгэх арга хэмжээнээс зайлсхий. Өнөөдөр та ганцаараа хичээллэвэл илүү амжилтанд хүрнэ. Хайр дурлалын сэтгэл хөдлөм адал явдалд тохиромжтой сайхан өдөр.

МАТАР (12/22-1/19)

Гэр бүлийнхээ амьдралыг сайжруулах сайхан боломж гарна. Орон байрныхаа нөхцлийг сайжруулна. Хосууд хоорондоо найрсаг харилцаатай байх нь маш чухал. Энэ байдал гэдэг чинь тайван бүлээн дулаан уур амьсгалыг бий болгоно.

ХУМХ (1/20-2/18)

Эрүүл мэндээ бэхжүүлэх, урдчилан сэргийлэх арга хэмжээ нэн ялангуяа нуруу гуяар өвддөг хүмүүст хэрэгтэй. Эмчилгээний тусгай гимнастик хийж усанд сэлэх нь танд ашигтай. Эрүүл агаарт биеийн тамираар хичээллэх нь танд нэн тааламжтай байна.

ЗАГАС (2/19-3/20)

Гэр бүлийн харилцааны зөрчил доорх зүйлүүдэд оршиж байж болох юм. Та эцэг эхийгээ сайн зөвлөгөө өгнө гэдэгг итгэдэггүй. Мөн та тэдний тусламж дэмжлэг хэрэггүй гэж үздэг. Ухаантай хүмүүсийн зөвөлгөөг сонсож бай. Тэр тусмаа тэд таны төлөө маш их санаа зовдог.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ