...
...

Чихэвчнээс хамааралтай дон

Бид чихэвчийг удаан хугацаагаар сонсох нь муу гэдгийг мэдсээр байж донтсон мэт байнга хэрэглэж сонсдог. Чихэвч чихний дотор орж, сонсголын эрхтнүүдтэй нягт холбогддог байна. Чанга дуу чимээ нь дотор мэдрэлийн үслэг эсүүдийг шууд гэмтээдэг. Нэгэнт гэмтсэнээс дахин сэргэдэггүй. Сонсгол муудах нь тухайн үедээ мэдэгдэхгүй ч нас ахих тусам анзаарагддаг тул хүүхдийг аль болох цөөн цагаар, бага түвшинд чихэвчний хөгжимтэй нөхөрлүүлэх нь ирээдүйд түүний эрүүл мэндэд хийх хамгийн зөв зүйл юм.

 

 

Хүний сонсголын эрхтэн нь 16-20000Гц-ийн давтамжтай дууг хүлээн авч ялган мэдрэх чадвартай байдаг. Дууны даралт ба сонсох мэдрэмж хоёрын хамаарлыг децибелээр илэрхийлдэг ба хүмүүсийн харилцан ярианы түвшин 60дБ байхад онгоц буух үеийн дуу чимээний түвшин 110дБ байх жишээтэй. Гэтэл өнөөдөр зарим үйлдэрлэгдэж байгаа MP3, IPod-ны чангаруулагчийн дээд түвшин 120 дБ байдаг байна. Тэгэхээр хөгжмөө дууны түвшний эцэст нь тавьж сонсох нь онгоц буух үеийн дуу чимээтэй тэнцэж байна гэсэн үг. 

 

 

А.Түвшин

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ