...
...

Жирэмсэн эх эмнэлэгт ирээд хүндэрч байгааг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, шуурхай байдал хангалтгүй байсан гэж дүгнэлээ

Жирэмсний хугацаанд болон төрөх үедээ эсвэл жирэмслэлт шийдэгдсэнээс хойш 42 хоногийн дотор эмэгтэй амь насанд аюул учраад аврагдсан тохиолдлыг эхийн ноцтой хүндрэл гэдэг. Дэлхий нийтэд эхийн ноцтой хүндрэлийг Мантелийн болон Вотерсоны шалгуур үзүүлэлтээр бүртгэж байсан тухай Mantel GD нарын 1998 оны судалгаа, Waterstone M нарын 2001 оны судалгаанд тэмдэглэжээ. 

Монгол Улсад 2005 оноос ЭМС-ын 190 тоот тушаалын дагуу эхийн ноцтой хүндрэлийг хэлэлцэж, мэдээлж эхэлсэн. Улмаар 2012 оноос ЭМС-ын 244 тоот тушаалаар 3 багц шалгуураар тооцон бүртгэж, 2013 оноос ЭМС-ын 240 тоот тушаалаар эхийн ноцтой хүндрэлийг бүртгэх мэдээлэх АМ-17 маягт батлагдан, 2014 оноос ЭМС-ын 139 тоот тушаалын дагуу эхийн эндэгдэл, жирэмслэлт, төрөлт, төрсний дараах ноцтой хүндрэлийг бүртгэн мэдээлж иржээ. Тэгвэл тус судалгааны үр дүнгээс гаргасан ерөнхий дүгнэлтээр: 

  • Эхийн ноцтой хүндрэлд эх барихын шууд шалтгаант хүндрэл түүний дотор цус алдалт их байна
  • Цус алдалт эхийн нас, жирэмслэлтийн тоотой хамааралгүй өөрөөр хэлбэл аль ч насны эх, хэдэн удаа жирэмсэлснээс үл хамааран 33 долоо хоногоос дээш хугацаанд ялангуяа жирэмсний хугацаа гүйцсэн үед их цус алджээ.
  • Цусны даралт ихсэлтээр ноцтой хүндрэх эрсдэл мөн ч насны онц хамааралгүй ижил байгаа хэдий ч анхны жирэмсэн эхчүүдэд тохиолдох нь ихсэж байна
  • Умайн урагдал, умай урвах, төрсний дараах цус алдалт нь төрөх үйл ажиллагааг сэдээсэн үед илүү тохиолдсон. Дээрх хоёр төрлийн хүндрэлийг бууруулж чадвал цус алдалтыг 15% орчим бууруулах боломжтой
  • Жирэмсэн эх эмнэлэгт ирээд хүндэрч байгааг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, шуурхай байдал хангалтгүй байсан гэж дүгнэлээ

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)
  • баянхошууны өрхийн эмнэлэгийн эмч миний охиныг төрөхөд нь 10хан хоног дутуу байхад нь биеээр нь загатнаа үүссэнийг нь юунаас хамааралтай тийм юм болж байгааг нь тогтоож цаашдаа авах арга хэмжээг нь мэдэлгүйгээр сар гаран шөнө нойргүй маажуулсаар байгаад хүүхдийг нь дотор нь нас баруулсан шүү даанч харамсалтай эмч нар байна шүү гомдол оройтдоггүй гэдгийг л хэлмээр байна арай дэндүү байна шүү эмч нар юунаас хамааралтай байв гээдхөөцөлдөхөхд С вирус нь эх ядарч биеийн дархлаа суларснаас үүдэж хүүхэд эх дотроо нас барсан байсан үүнийг өрхийн эмч эрт оношилсон бол авах арга хэмжээ их байсан байсан шүү

  • eruul mendiin said n ovoo yum hiih bh gej goridson chin yag tegej haragdaach

  • baganuuriin emnelegt jiremsen hun emchees zuwulguu away geheer uudend ni suuj bgaa nuhduud ni tsag baihgui geel halgaahgui yaraltai uzuuleh heregtei bna geed ch nemergui barag l tsaashaa yavaad uh geh gej bgaa yum shig l suutsgaaj bdag yum

  • Manai ornii toroh emnelegvvvdiin emch nar vnendee muu bvgd gar harsan hvmvvs tsewerlegch asragchaas awhuullaad 9 sar ervvl saruuuul ymarch asuudalgui teesen eh eswel vree eswel ooriigoo ch aldah hemjeend bdg emch nariiin hainga tanil talgui gar tsailgaagui geh metees vildeltei emnelgiin emch nariiin haihramj vnendee muu hugjil yarial bgaa mortlooo negl ih zan gargasan amitad hariutslaggui

  • манай эмэгтэйчүүд эхчүүдийн суурь өвчлөлийн гол шалтгаан нь төрөх газарт өвчин авч байгаад байна. Анхны төрөлтөөр эх барилтыг маш муу явуулсанаас хүндрэл гардаг нь үнэхээр үнэн. Тиймээс эмэгтэйчүүдийн дунд хэлц байдаг. Төрөх гэж байгаа бол эртхэн таньдаг хүн, асрагч ч манаач ч байсан хамаагүй таньдаг хүн л төрөхөд хэрэгтэй гэлцдэг шүү сайдаа.

Онцлох мэдээ