...
...

“Жинхэнэ хайр” ❤мюзиклын дүрс аялгууны эх бичлэгийг монгол хадмал орчуулгатайгаар Төрийн ордны “Их танхим”-д тавигдлаа.

Жил бүрийн 4 дүгээр сарын 22-ыг НҮБ-аас “Эх Дэлхийн өдөр” болгон зарлаж дэлхий нийтээр тэмдэглэдэг болсон билээ.

Энэ удаагийн "Эх Дэлхийн өдрөөр" АНУ-ын Лос-Анжелес хотноо ганцхан удаа тоглосон “Жинхэнэ хайр”  ❤мюзиклын дүрс аялгууны эх бичлэгийг монгол хадмал орчуулгатайгаар Төрийн ордны “Их танхим”-д үзүүлсэн юм.

Их Багшийн гайхамшигт яруу найргаар Оскар 5 удаагийн Эмми ялагч Билл Conti, 2 удаагийн Оскарын шагналт Al Kasha , Эммид нэр дэвшигч Doug Katsaros, Тони Эммигийн ялагч Don Pippin,Оскар, 2 удаагийн Грэммийн ялагч David Shire нар"ЖИНХЭНЭ ХАЙР" мюзикл болгон амилуулан Суприм Мастер ТВ-ын 5 жилийн ойд зориулан АНУ-ын Лос Анжелес хотод 2010 оны 8 сарын 27-ны өдөр үзэгчдэд толилуулсан агуу дэлгэцийн бүтээл билээ.

Улаан хивсний ёслолоор эхэлсэн мюзиклыг үзэх гэж тэсэн ядан хүлээсэн Монголын мянга мянган ахан дүүс болон Монголын урлагийн алдартанууд хуран чуулсан сэтгэл догдлуулсан гайхалтай үдэш боллоо.
Их Багшийн уран бүтээлийн үзэсгэлэнд тавигдсан тансаг бүтээлүүдийн дээжис уригдсан зочид бүрийг дуу алдуулж гайхан бишрэх сэтгэлийг төрүүлж байлаа.

"Диваажингийн агуу адислал,хайрыг хүмүүний ертөнцөд буулгана гэдэг энэ байх" гэж сэтгэл хөдлөн өгүүлж байсан нэгэн хүндэт зочныхоо үгийг энд дурьдмой.

Үзэсгэлэнгийн багийн тэнгэр элчис мэт охидын үзэсгэлэнг ирсэн зочид бас магтаж байсан шүү!

Уригдан ирсэн зочдыг алга ташилтаар угтан авч байсан монгол үндэсний хувцасны гайхам тансагийг мэдрүүлсэн угталтын багийнхан үнэхээр гайхам байлаа.Мөн солонгын долоон өнгөөр хувцасласан дэгжин гоо охид уригдсан зочдыг ёслол төгөлдөртэйгээр угтан авч танхимд урин оруулж байлаа.

Мюзиклийн нээлтэн дээр нэгэн чухал үйл явдал болсон нь:
Төгс гэгээрсэн Их Багш Чин Хайн олон улсын Нийгэмлэгийн Монгол дахь төвөөс Байгальд Ээлтэй Баатарлаг үйлстэн шагналаар гурван эрхмийг шагнасан үйл явдал байв.

Мюзиклийн үйл ажиллагааны дараа "BLUE SKY " ресторанд ургамлан хоол/веган/ хоолны хүлээн авалт болсон юм.Амт чанартай,өнгө үзэмжтэй тансаг идээ ундаан амьтадыг хүндэтгэсэн мэт !

Энэхүү арга хэмжээнд дээр "Монголын үндэсний радио"UBS music хөгжмийн суваг,"Эко"телевиз хүрэлцэн ирсэн бөгөөд манай улсын урлаг соёл, төр нийгмийн нэрт алдартнууд, Улаанбаатар дахь олон улсын байгууллагууд болон гадаадын ЭСЯ-дын ажилтнууд уригдан оролцсон юм.

Ийнхүү одод чуулж сэтгэл баясгасан тансаг сайхан үдэш өндөрлөсөн юм.

Гайхалтай сайхан үйл ажиллагааг зохион байгуулахад нөхцөл болзолгүй хайраар оролцсон:

ЗОХИОН БАЙГУУЛАХ БАГ
ҮЗЭСГЭЛЭНГИЙН БАГ
УГТАЛТЫН БАГ
ТЕХНИКИЙН БАГ
ХҮЛЭЭН АВАЛТЫН БАГ
ТЭЭВРИЙН БАГ
-ийн нийт бүрэлдэхүүн хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье

Онцлох мэдээ