...
...

Хулгайлагдсан канад эр амьд байна

Афганистаны Газни мужид аялж яваад өнгөрсөн хоёрдугаар сард сураггүй алга болсон Канадын иргэн Колин Рутерфордын дүрс бичлэгийг интернэтэд тавигджээ. Тэрбээр Талибан хөдөлгөөнийхний гарт орсон байсан бөгөөд бичлэг дээр өөртэй нь хүн ёсоор хандаж байгаа гэсэн мдэгдлийг хийсэн байсан гэнэ. Бичлэгийг хэзээ хийсэн нь тодорхойгүй байсан бөгөөд төгсгөлд нь “Канадын Засгийн газар шаардлагыг биелүүлэхгүй бол иргэнийг чинь алах болно шүү” хэмээн мдэгдсэн байсан аж. Талибанууд Канадын Засгийн газарт чухам ямар шаардлага тавьсан нь одоохондоо тодорхойгүй байна.          

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ