...
...

Брижит Бардогийн нөхөр асан амиа хорложээ

Тэрбумтан, нэртэй урлагийн бүтээл цуглуулагч Гюнтер Сакс  78 насандаа өөрийгөө буудан хөнөөжээ. Түүнийг Гштаад дахь гэртээ үхсэн хэвтэхийг нь олсон байна. Амиа хорлох үедээ ноён Гюнтер том хүү, автомашин үйлдвэрлэгч компанийн эзэн Адам Опелын асрамжинд байжээ. Тэрээр амьдралдаа гурван удаа гэрлэж гурван хүүхэдтэй нэгэн байсан бөгөөд хүмүүс нэрт жүжигчин Брижит Бардотой ханилж байсан гэдгээр нь сайн мэддэг юм. Гюнтер амьдралаас хэрхэн ташаал авахыг мэддэг нэгэн байлаа. Нэгэн удаа тэр нисдэг тэргээр дүүрэн сарнай цэцэг ачиж аваачаад Брижит Бардогийн байшингийн дээрээс асгаж байсан гэдэг билээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ