...
...

Хар талх гэж хачин сайхан эм байна

Талх бол Европынхны хувьд гол хүнсэнд тооцогддог. Манайхны суурин газрынхан ч эдүгээ талхгүйгээр хооллохгүй болсон байна. Хүн төрлөхтөн ямар ч шинэ хоол хүнс бодож оллоо ч гэсэн талх гол хүнс хэвээрээ үлдэнэ гэж хүнсчид үздэг ажээ. Сүүлийн үед турах гэсэн бүсгүйчүүд талхнаас татгалзах болсон. Гэвч энэ нь маш том төөрөгдөл гэнэ. Талх нь маш их илчлэгтэй хүнс төдийгүй, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлдэг, илүүдэл зүйлээс цэвэрлэдэг бодис агуулагддаг байна. Талханд В амин дэм, эрдэс бодис агуулагддаг. Буудайн талх нь уургаар баялаг төдийгүй, хар талх дахь уураг нь бүтэц агуулгын хувьд юугаар ч орлуулшгүй амин хүчил агуулдаг байна. Мөн хар талх нь Е амин дэмээр баялаг. Энэ нь цагаан талханд байдаггүй аж.

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ